ХАМГИЙН ХАРГИС ХҮН ДАМБИЙЖАА БУЮУ ДАМБИЙЖАНЦАН
1889 онд Монголын баруун хойд хязгаарын жинлэг харуулаар бичиг баримтгүй нэгэн үл таних этгээд хил нэвтрэн орж ирсэн нь халимаг, торгууд гаралтай Дамбийжанцан байжээ. Монголын хийлийн харуулын албаныхан түүнийг баривчлан Улиастай дахь манжийн амбанд хүргүүлэн байцаахад “Би бол Амарсанаагийн ач”. Монголын хувь заяаг зөв замд нь оруулах тавилантай төрсөн хүн билээ хэмээн өөрийгөө танилцуулсан гэдэг. Энэ нь 1757 онд Ойрадын хаан ширээний төлөө болон Манжин түэмгийлэгчдийн эсрэг давхардсан шинж чанар бүхий тэмцэл өрнүүлэн ялагдаж Оросын зүг зугтаж явахдаа хэлсэн Амарсанаагийн домог үгийг ашигласан хэрэг байв. Дамбийжаа дөрвөдийн зоригт хаанСодномжамцтай ах дүүгийн хүж барилцаж, дөрвөн ойрадыг тусгаар улс болгон, салан туусгаарлах бодлого явуулахаар нууцаар хэлэлцэж байсан ч энэ нь нэзээ ч бүтэшгүй мөөрөөдөл байлаа. Дамбийжаа Улиастайн Заяын шавь, Дорнод монголоор тэнүүчлэн явсаар 1900 оны үед Түвд орж, 1911 оны сүүлээр лам дээл өмсөж хоёр тэмээтэйгээр баруун монголд иргэн иржээ. 1912 онд Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав, Ж. Дамдинсүрэн нар Ховдыг чөлөөлөхөөр очиход тэдэнтэй нийлэн хятад цэрэгтэй байлдахад багагүй гавьяа байгуулсан тул Богд хааны зарлигаар “ Эрдэнэ бишрэлт хүчин төгөдөр ноён хутагтын “ хэргэм хүртэж “ Баруун хязгаарын олон монголчуудыг тохинуулах цэргийг захирах сайд” болж, Ховдын сайд бэйл, Наваанцэрэнгийн хамт 300 цэрэг захиран өрнө хязгаарыг сэргийлэн сууж байв. 1912 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгаар Казахын дээрэмчид орж ирэн нутгийн иргэдийг дээрэмдэн мал хөрөнгийг нь өөрсдөөр нь туулган хил давуулахаар зэхэж байлаа. Тонхил сумын иргэд магсаржаваас усламж гуйсанд Магсаржав Дамбийжаад энэ хэргийг даатган казахын дээрэмчдийг дараад ир хэмээн явуулжээ. Дамбийжаа Тонхил суманд очмогцоо казахын дээрэмчдийг бүслэн авч толгойлогчийг нь барин Ховдод авчираад амьдаар нь тулам өвчиж арьсанд нь өвс чихэж байсан гэдэг. Энэ нь түүний харгис хэрцгий занг илтгэхээс гадна бүхнийг айлган сүрдүүлж өөрийн эрхэндээ оруулах гэсэн далд санаа байжээ. Дамбийжаа Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Шажинбадрахын хүрээ буюу Их монгол улсын хан орд гэгчийг байгуулан өөрийн шавь нарыг долоон отог болгож нилээд баяжсан байна. Тэрээр нутгийн ардыг хэрцгийгээр зовоон тарчлааж байлаа. Энэ байдалд нутгийн ардууд ихээхэн дургүйцэхээс гадна тус хүрээний лам нар ч Дамбийжаагийн эсрэг бослого гаргахаар нууцхан төлөвлөж байв. Орой болгон Дамбийжаа жороо хар морио унан бараа бологчдыноо хамт цэргүүдээ эргэдэг байв. Гэтэл нэг орой ганцаараа цэргүүдээ эргэж яваа нь бослого гаргахаар зэхэж байсан лам нарт томоохон боломж мэт санагдахад дөрвөдийн том биетэй хоёр бөх лам Дамбийжааг барьж аван мориноос нь буулган хүлээд түүнийг шөнө алахаар төлөвлөж байв. Гэтэл Дамбийжаатай ах дүүгийн хүж барилдсан зоригт хан Содномжамц Дамбийжааг ирэхгүй байгаад сэжиг аван хэдэн дагуулынхаа хамт хайсаар яваад хүлээтэй хэвтэж байхад нь олжээ. Байдал нэгэнт ийм болсон тул түүний эсрэг босох гэж байсан олон зуун лам нарыг махан овоо болтол нь яргалан алж байв. Нутгийн ардууд энэ бүх харгис явдалд дургүйцэн Дамбийжаагийн нэр хүнд асар ихээр унаж байлаа. Дамбийжаагийн харгис хэрцгий энэ байдлыг зохих албаны газарт уламжласны дагуу түүнийг 1914 оны эхээр орос цэргүүд баривчлан аваачиж хэд хэдэн газар хорьжээ. 1918 онд улс төрийн хоригдолуудыг суллахад Дамбийжаа шоронгоос гарч Хиагтаар дамжин монголд ирээд зохих зөвшөөрөл авч монголын баруун өмнөд хилийн орчим суурьшиж, 200 гаруй хүн амтай шавь нар захирч голдуу дээрэм хийн амьдарч байв. Ардын хувьсгал ялсаны дараа Дамбийжаа Засагт хан аймгийн зарим хошууны ноёдыг ардынх нь хамт өөртөө урвуулан татаж, өөрийгөө хятадын харъяат болсон гэх зэргээр элдэв яриа дэгдээсэн учир 1922 онд түүнийг ялт хэргийн учир цаазаар авах засгийн газрын шийдвэр гарч ёсоор гүйцэтгэсэн байна.
Шигтгээ: Монголын догшин хутагт Жа лам Дамбийжанцангийн 3394 гэсэн дугаартай толгой Их Петр хаан анх санаачлан байгуулсан Ленинградын Купскамерт Формалины уусмал бүхий шилэн хоргонд догшин дүрээ хадгалан оршиж буй мэдээ бий.
Ховд аймгийн Хамгийн Хамгийн Хамгийн номоос
Сэтгэгдэл ( 0)