СҮҮН СЭТГЭЛ ХОЛБОО ДОЛООН ЭЭЖИЙН АЛДРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Ахмадуудын чөлөөт цагийг идэвхитэй өнгөрүүлэх, эрүүл байлгах, Улс аймаг сум багаас зохион байгуулагдаж байгаа нийгмийн олон талт үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцон манлайлах зорилгоор байгуулагдсан Ахмад эмэгтэйчүүдийн "Сүүн сэтгэл" холбоон нь 200 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж 17 дахь жилтэйгээ золгож байна. Ахмад эмэгтэйчүүдийн Сүүн сэтгэл холбоо нь жил бүрийн Мартын-8 эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан холбооныхоо гишүүдийг манлайлан ажилласан, хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэн ээжүүдээс сонгон алдрыг нь тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тухайд ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Долоон бурханыг бэлэгдэж Долоон ээжийн алдрыг тэмдэглэлээ.
Ачлалт ээжээр Д.Даваа, элбэрэлт ээжээр Г.Цэндээ, хүнэлэг ээжээр Ц.Норжмаа, шилдэг ээжээр Ш.Отгон, энэрэлт ээжээр Ё.Намжил, бүтээлч ээжээр Д.Цээлээ нарыг нэрлэж алдрыг нь тэмдэглэжээ. Ийнхүү ээжүүдийг алдаршуулснаар үр хүүхэд, хань ижил, ах дүү, найз нөхдөд нь тухайн хүний улс орондоо хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг нь таниулдгаараа онцлог юм.
Сүүн сэтгэл холбооны ахмад эмэгтэйчүүд ямагт сум орон нутгаас зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд манлайлагч нь байж чаддагаас гадна, ээжүүдийнхээ оролцоо, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үйлдвэрлэгч байж чаддаг байна. Тухайлбал: Гялгар уутыг халах уриалгыг орон нутгийн хэмжээнд анх удаагаа гаргаж, ахмадын дэм нэртэй бичил үйлдвэрлэл эрхлэж даавуун торыг нэвтрүүлж байсан билээ. Мөн ахмадууддаа зориулсан өдөр өнжүүлэх төв, нөхөн сэргээх төв, эрүүл зөв хооллолтын клубыг ажиллуулан гишүүдийнхээ эгнээг өдрөөс өдөрт тэлсээр байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)