АЙМГИЙН ГХБХБГ-ААС “УС АМИН ЭРДЭНЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар усны сан бүхий газрын хил заагийг тогтоосон тогтоолыг гаргасан байдаг. Энэ тогтоолыг хууль зүйн яаманд бүртгүүлснээр албан ёсны хууль болж хэрэгжиж байна. Тэгвэл тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Аймгийн ГХБХБГ, Хар нуур Ховд голын сав газрын захиргаатай хамтран усны сан бүхий хамгаалалтын хил заагийг тогтоож зураглах зорилгоор “Ус амин эрдэнэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд бүх сумдын засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамлууд оролцож байна.Сургалтаар усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтоосон ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтоосон зураглал хийх аргачлалыг танилцуулсан байна.
Усны сан бүхий газар онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн усан хангамжийн эх үүсвэрийг алдагдуулбал ундны ус бохирдох эрсдэлд орно гэж үздэг. Гэтэл зарим иргэд энэ бүсэд газар хашаалж байшин барилга барих зэргээр газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл хийсээр байна. Иймд цаашид усны сан бүхий газарт газар олголт явуулахгүй байх, усны сан бүхий газрыг хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын оролцоотой шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Мөн усны сан бүхий газрын талаар мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх тал дээр анхаарч ажиллахаар болсон байна.
Бэлтгэсэн: Админ- Эссэ

Сэтгэгдэл ( 0)