ЖАРГАЛАНТ СУМЫН 7 ДУГААР СУРГУУЛЬ БОР ЦААСАН УУТ, ДААВУУН ТОР ҮЙЛДВЭРЛЭН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛЖ БАЙНА
МУЗГ-ын тогтоолоор бүх төрлийн 0,035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийллэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хориглоод байгаа.
Хамгийн их хэрэглэгддэг нийллэг уутны хэрэглээг хорьсноор үйлчилгээний газрууд, зах, дэлгүүр, худалдан авагчдын дунд цаасан уут, даавуун торны эрэлт нэмэгдээд байна.
Гэтэл цаасан тор даавуун уутны үйлдвэрлэл, борлуулалт хангалтгүй байгаа нь тогтоолын хэрэгжилтийг хангахад бэлтгэл ажил дутуу хийгдсэн нь харагдаж байна.
Тэгвэл Ховд аймгийн Жаргалант сумын Эко 7 дугаар сургуулийн захиргаанаас санаачлан нийллэг хальсан уутны хэрэглээг халах, орон нутгийнхаа хэрэглэгч, үйлдвэрлэгчийг цаасан болон даавуун тороор хангах зорилгоор бичил үйлдвэрлэлийг сургууль дээрээ явуулж эхэлжээ.
Анх 2018 оны 10 дугаар сараас эхлэн бор цаасан уутаар 10 мянган тор үйлдвэрлэн орон нутгийнхаа томоохон дэлгүүр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 6000 ширхэг бор цаасан уутыг үнэгүй, 4000 ширхэг цаасан уутыг өртөг шингээж худалдаж байжээ.
Тус сургуулийн санаачлагаар эхэлсэн Эко тор үйлдвэрлэлийн үйл ажиллагаа улам бүр өргөжин бор цаасан болон даавуун торыг хамтад нь үйлдвэрлэн орон нутгийнхаа зах зээлд гаргаад байна.
Жаргалант сумын 7-р сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд ОУ-ын Эко сургууль хөтөлбөрт нэгдсэн байдаг. Тиймээс нийгмийн хариуцлага, сургуулийнхаа үндсэн үйл ажиллагааны хүрээнд Эко үйлдвэрлэлийг сурагчид, багш ажилчид, эцэг эхчүүдийнхээ оролцоотойгоор явуулж байна.
9-12 дугаар ангийн сурагчдыг оролцуулан технологын хичээлийн сонгоны цаг дээр тор үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулдаг байна. Өдөрт багш сурагчдын оролцоотойгоор бор цаасан тор 200 ширхэг, даавуун тор 30-40 ширхэгийг үйлдвэрлэн гаргадаг байна.
Сургуулийнхаа дотоод нөөц боломжинд тулгуурлан Эко тор үйлдвэрлээд байгаа тус сургуулийн эмэгтэй сурагчид амьдрах ухаанд суралцахын хажуугаар бүгд үйлдвэрлэгч болж байгаагаараа онцлогтой.
Оёдлын цахилгаан машин дээр сууж сурах, торны эсгүүр, оёдол хийж сурах гээд чөлөөт цаг, сонгоныхоо хичээлийг илүү бүтээлчээр үр дүнтэй явуулж байна.
Тэд үйлдвэрлэж худалдаанд гаргасан торныхоо мөнгөөр сургуулийнхаа материаллаг баазыг сайжруулах, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэх зэрэгт зориулдаг байна.
Жаргалант сумын 7 дугаар сургуулийн багш сурагчдын үйлдвэрлээд байгаа бор цаасан тор зах зээл дээр ердөө 200 төгрөгөөр, даавуун тор нь 2500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хэрэглэгчдээс өдөр тутам захиалга олон зуугаараа ирж байгаа учир бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ улам бүр өргөжүүлэх шаардлагатайг дурьдаж байлаа.
Цаашид долдугаар сургуулийн зүгээс граммын бор цаасан уутнууд, махны шүүс нэвтэрдэггүй, дахин хэрэглэх боломжтой даавуун уутнуудыг үйлдвэрлэн худалдаанд гаргахаар зорьж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)