ХХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Ховд аймгийн хэмжээнд 3000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас үүний 200 гаруй нь сонсголын бэрхшээлтэй иргэн байгаа юм. Тэгвэл ХНХЯ-ны харъяа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, аймгийн ХХҮ-ний газар хамтран Ховд аймгийн Жаргалант сумын сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Их алтай тогтвортой хөгжил ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, өгч, чадавхжуулах, нийгмийн үйлчилгээнээс хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалатанд Жаргалант сумын сонсголын бэрхшээлтэй 30-аад иргэн оролцож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах сургалтын хүрээнд Жаргалант суманд амьдардаг 20 сонсголын бэрхшээлтэй иргэнээс төрийн үйлчилгээний хүртээмжийн талаар судалгааг авахад тэд дохионы хэлний орчуулагч байдаггүйгээс үүдэн төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг талаар судалгаанд санал өгчээ.
Мөн Замын хөдөлгөөнд оролцоход сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг тэмдэглэгээ байдаггүй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг авахад дохионы хэлээр ойлголцох боломжгүй, шинэчлэсэн хуулийн заалтын талаар мэдээлэл дутмаг, цагдаа шүүхийн шатанд гэрч, хохирогч болох гэх мэт асуудлуудад тэдэнтэй харьцахад хүндрэлтэй байдаг, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдахаа мэддэггүй зэрэг бэрхшээлүүд тулгардаг байна.
Эдгээр асуудлуудыг шийдэх хамгийн чухал ажил бол дохионы хэлний орчуулагчийг бэлтгэх явдал юм. Иймээс ХНХЯ-ны харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, аймгийн ХХҮГ-аас хамтран дохионы хэлний орчуулагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг явуулж, төрийн үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан юм.
Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд дохионы хэлний орчуулагчаар дамжуулан төрийн үйлчилгээг бусад иргэдийн адил тэгш хүртэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Жаргалант суманд амьдарч байгаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан чадавхжуулах сургалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, төсөл хөтөлбөрүүд, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сайн дурын даатгал, Залуучуудын талаар төрөөс баримталж байгаа бодлого, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөл хөтөлбөрт хамрагдах боломж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хуулийг танилцуулах зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх танилцуулгыг сургалтанд хамрагдаж байгаа иргэдэд хүргэж байгаагаараа онцлогтой болж байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)