300 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ТООРЦОГ, ЭЭМЭГ ҮЕ ДАМЖИН ХАДГАЛАГДАЖ БАЙНА
Эцэг өвөгдийнхөө эдлэж хэрэглэж байсан эдлэл хэрэглэлийг олон зууны турш үе дамжуулан нандигнан авч явна гэдэг буян заяа дүүрэн байгааг илтгэхээс гадна үр хүүхэд ирээдүй хойчдоо түүх соёл, ёс уламжлалаа өвлүүлэн үлдээж буй хэрэг юм. Он цаг улиран өнгөрөх тусам эртний эд өлгийн зүйл улам бүр ховордож, гадны улс оронд өндөр үнээр зарагдаж, Монголын түүх соёлын ховор нандин биет өв устан үгүйрч байгааг онцлох хэрэгтэй. Хэдийгээр хүний амьдралд мөнгө хэрэгтэй ч гэлээ түүнээс эрхэм зүйл байдаг гэдгийг батлан харуулсан соёлын биет өв тээгч, Булган сумын Соёлын төвийн менежер Н. Нарангэрэлтэй уулзаж ярилцсан товч ярилцлагаа хүргэж байна.
- Таны зүүсэн ээмэг, торгууд тоорцог өөрийн эрхгүй анхаарал татахуйц юм. Их сонирхолтой түүх хадгалагдаж байгаа байх даа ?
Миний аавын ээжээс өвлөгдөж ирсэн ээмэг, тоорцог байгаа юм. Би үүнийг эдлэж хэрэглэж байгаа 4 дахь үеийн хүн.
Манай элэнц эмээгээс эмээд, эмээгээс, аавд, ааваас надад гээд өв дамжин ирсэн цагийг тооцоолбол 200-300 жилийн түүхтэй.
Манай аавын ээж н.Хишигтэй гэдэг хүн байсан. Манай эмээ хатан өмсгөлтэй, дандаа уужтай дээл өмсдөг, сайхан тоорцог, гоё гангана ээмэг, гоёл чимэглэл зүүж хэрэглэдэг, уртын сайхан дуу дуулдаг язгууртан эмэгтэй байсан гэлцдэг юм.
Харин манай ээжийн ээж долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлд охин нь болж төрсөн хэдий ч айлд өргөгдсөн гэдэг.
Өргөж авсан аав ээж нь нутаг усандаа мөн л алдартай чинээлэг айл байсан ч хүүхэд гардаггүй байжээ. Тэгээд л эмээг минь өргөж авснаар элэг бүтэн амьдрах болсон юм билээ.
Манай эмээ бага насандаа буурлуудынхаа буянаар мөнгөөр бүрсэн шагайгаар тоглож, алт мөнгөн аяганд хоол идэж, мөнгөн цүү цуурга, цоож түлхүүртэй гэрт өссөн гэж нутгынхан одоо ч ярьдаг. Манай нутгынхан дээр үед найр хурим, баяр цэнгэлд ерөөл өргөхдөө Мижээ шиг баян болоорой /Ээжийн аав гэж ерөөдөг байсан гэдэг.Тийм л нутаг усандаа нэр алдартай язгууртан хүн байсан байгаа юм.
- Та эцэг эхээс хэдүүлээ вэ? Ганцхан таньд л энэ ховор эд өвлөгдсөн үү?
Би эцэг эхээс долуулаа. Айлын 2 дахь охин. Нэг ах 5 дүүтэй. Одоогоор надад ээмэг буюу сийх л өвлөгдөөд байна.
Олны дунд байдаг юм чинь миний охин сайхан эдлэж хэрэглээрэй гээд аав ээж минь надад өгсөн.
Ээмэг нь 7 хонх унжуургатай, тооно хэлбэртэй, шижир алтаар бүрсэн, өлзий хээтэй. Олон нийт, соёл урлагын арга хэмжээнд орохдоо л би зүүж гангардаг.
Манай эмээ бол энэ эдлэл хэрэглэлийг өдөр тутамдаа л зүүж хэрэглэж байсан. Эмээгийн уужтай дээл, тоорцог, ээмэг гээд иж бүрэн хэрэглэл аймгийн Музейд хадгалагддаг, манай эмээ өөрөө өгсөн байдаг юм билээ. Тоорцог нь л гэхэд битүү шүрээр, урлагдсан, алтан утсаар оёсон эртний эд байдаг.
Зарим хүмүүс танай эмээгийн тоорцог эдлэл хэрэглэл аймгийн музейд байдаг гэж хэлдэг би үзэж амжаагүй л байна.
-Эртний эд хэрэглэл хийц урлал нарийнаас гадна онцлог шинж, хэрэглэх зориулалт нь ч өөр байдаг гэсэн. Энэ талаар таньд сонсож дуулсан мэдээлэл байдаг уу?
Миний аав ээж Ховд аймгийн Булган сумын уугуул, Ховог сайр, Вангийн торгууд хүмүүс бий. Аав ээжид минь эцэг эхээс нь өвлөж ирсэн хөөрөг, толгойн шүрэн гоёл зэрэг эртний эд зүйл олон байгаа.
Тухайлбал: Аавын ааваас үлдсэн 4 хүчтэн сийлсэн, алтан нуух, маш том шүрэн толгойтой халтар манан хөөрөг байгаа. Бас Алтан ундрам гэдэг алтан нуух,шүрэн толгойтой бага гарын хөөрөг ч байна.
Манай аав Алтан ундрам хөөргнийхөө булангаас бага зэрэг зорж авсан харагддаг. Асуухаар Алтан ундрам хөөрөг хийсэн үнэт чулуу нь шарх сорвинд онцгой сайн учир зорж хэрэглэдэг байсан гэж ярьдаг.
Харин халтар манан хөөрөгний чулуу нь нүдэнд өвдөг гарах, хавдах зэрэгт сайн учир эмчилгээний журмаар ч хэрэглэж болдог гэж ярьж байсан. Энэ бүхнийг эргэцүүлэхээр Монголчуудын эдлэж хэрэглэж ирсэн бүхэн үнэ цэнээс гадна ахуй амьдралд ч хэрэг тусаа өгсөөр ирсэн гэдгийг харуулж байна.
-Тоорцгон малгайны тухайд шигтгэж урласан шүрний тоо их чухал байдаг гэж дуулсан юм байна. Таны өмсөж байгаа тоорцгон малгай хэдэн ширхэг шүртэй вэ?

Тоорцог нь Булган сумын музейд хадгалагддаг юм. Би чухал арга хэмжээнд сум орон нутгаа сурталчилхаар өмсдөг байна. Уг нь бол тоорцог ээмэг зэргийг Булган сумын Музейд хадгалуулсан байдаг ч ээмэг нь алга болчихсон. Харин тоорцогны нь шүр нь унаад гээгдчихсэн, хээ угалз нь муудсан гээд сайн хадгалж чадаагүйд сэтгэл дундуур л явдаг. Одоо энэ тоорцог малгайд байгаа шүрийг тоолбол 2108 ширхэг шүр байна. Уг нь бол 4000 гаруй шүртэй байсан юм билээ. Би эмээгийнхээ эд хэрэглэлийг зүүж хэрэглэхдээ үргэлж хишиг буян намайг ивээж, дэлгэрч байг хэмээн залбирдаг. Олон нийтийн арга хэмжээн дээр хүмүүс миний зүүсэн ээмэг, дээл хувцас, тоорцог малгайг гайхан харж зарим нь асууж сонирходог. Энэ үед би өвөг дээдсийнхээ өв уламжлал хийгээд удам судраараа омогшин бахархадаг юм. Одоо би өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёлын энэ их өвийг охиндоо өвлүүлнэ. Ингэснээр 5 дахь үедээ хадгалагдах юм.
Ярилцсан: Админ-Эссэ
DR. PRADHAN
2019 оны 06 сарын 23-нд
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та