ДУУДЛАГА ХУДАЛДАА

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны 8/06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, Сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны А/55 тоот захирамжийг тус тус үндэслэн 7 байршилд 182.100 метр квадрат газарт газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг “Цахим хэлбэрээр” зохион байгуулан явуулах гэж байна.
Газрын дуудлага худалдаа 2019 оны 04 сарын 17-ны 9:00-17:00 / Улаанбаатарын цагаар/ “Цахим хэлбэрээр” болно.
Бүртгэлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 12-17-ны өдрийн 8:30 хүртэл.
Бүртгүүлэхдээ дараах веб сайт хаягаар орж www.mle.mn бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг, баримт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
Дэнчингийн хэмжээ дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцүү байх бөгөөд дэнчингийн мөнгийг Төрийн сангийн 100160029401 тоот дансанд тушаана.













Сэтгэгдэл ( 0)