МХГ-ААС БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МХЕГ-аас улс даяар "Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт" “Эрүүл аюулгүй орчин –таны оролцоо”сарын аяныг зарлаад байгаа. Тэгвэл аймгийн МХГ-аас Ховд аймгийн хэмжээнд барилгын ажил гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, инженер техник, ХАБ-ын ажилчтнуудад зориулсан сургалтыг аяны хүрээнд зохион байгуулж байна.
Сургалтанд Барилга угсралтын ажил гүйцэтгэгч байгууллагуудын удирдах албан тушаалтан, инженер техник, ХАБЭА хариуцсан 30 гаруй хүн хамрагдлаа.
Барилгын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ХАБЭА-н асуудал сургалтын үеэр хөндөгдөж байна.
МХГ-т сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн мэдээллээр ХАБ алдагдсны улмаас 3 осол гарсан байна.
Осол гарах гол шалтгаан нь тухайн аж ахуйн нэгжийн дотоод хяналт шалгалт, ХАБ алдагдснаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтний зүгээс онцоллоо.
Тиймээс барилгын техникийн чанар стандарт, өргөх байгууламж, аюулгүй ажиллагаа, ХАБЭА, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, хог хаягдал болон усны тухай хууль зэрэг хэд хэдэн бүлэг сэдвээр сургалт явуулж байна.
Ховд аймгийн хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгж, компани байдаг.
Гэвч сүүлийн жилүүдэд баригдаж ашиглалтанд орсон барилга байгууламж, орон сууцны чанар, стандарт, гүйцэтгэл хангалтгүй хэмээн дүгнэгдэхэд хүрээд байгаа.
Тиймээс аливаа бүтээн байгуулалтын чанар эдэлгээ, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь мэргэжлийн салбарынханы анхаарах асуудлын нэг болоод байна.
Сургалтыг зохион байгуулснаар барилга угсралтын ажлын техник технолгийн болон ХАБ дээшилж, барилгын чанар сайжрах, иргэдийн аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа хангагдана хэмээн үзэж байна.
Энэ удаад барилгын салбарынханд хандсан сургалтыг зохион байгуулж байгаа бол сарын аяны хүрээнд тусгагдсан 44 зүйл төлөвлөгөөний хүрээнд салбар салбарт хяналт шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, тандалт судалгаа хийх, баталгааажуулах үйл ажиллагаа явуулах зэрэг ажлуудыг хийх юм байна.
Дараагийн удаад дэд бүтцийн салбарлуу хандсан сургалтыг үе шаттай явуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)