НЭГ БААР РЕСТОРАН 7-10 ХОНОГТ 2000 ГАРУЙ АРХИ ПИВОНЫ ХАЯГДАЛ ШИЛ ГАРГАДАГ
Ховд хотын иргэдийн эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах эрхийг алдагдуулж байгаа, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлын нэг бол нийтийн эзэмшлийн газар, Буянт голд хаягдаж буй архи пивоны шил болоод байна. Үүний шалтгаан нь үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч нь Ховд аймагт борлуулж байгаа архи пивоны шилийг худалдан авч буцаан татан авалт хийдэггүйтэй холбоотой юм.
Иймд архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдан борлуулагч нь байгаа архи пивоны шилийг боломжит үнээр худалдан авч буцааж татдаг нөхцлийг бүрдүүлэх, энэ шаардлагыг хангахгүй байгаа архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдан борлуулагчид Ховд аймагт архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байх зохицуулалтыг орон нутагт мөрдөж, холбогдох хууль журамд тусган батлаж, хэрэгжүүлэх зорилгоор томоохон гэрээт борлуулалт хариуцсан компани аж ахуй нэгжийн төлөөлөлүүдийг оролцуулсан нэгдсэн хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Улсын хэмжээнд гаргасан судалгаагаар нийт хог хаягдлын 20-30 хувийг зөвхөн архи пивоны шил эзэлж байна гэсэн судалгааг гаргажээ. Монгол улс жилдээ гаднаас импортоор 30 сая шил оруулж ирдэг гэсэн тоо ч мөн байдаг байна.
Ховд аймагт архи согтууруулах ундаа зарж борлуулах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 340 гаруй аж ахуй нэгж байдаг бол Жаргалант суманд 167 аж ахуй нэгж байна.
Гэвч эдгээр аж ахуй нэгж, үйлчилгээний газрууд шилээ буцаан татах асуудлыг орхигдуулсанаар хог хаягдалын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг хэлэлцүүлэгийн үеэр онцлож байлаа. Харамсалтай нь Монголын томоохон архи пивоны үйлдвэрүүд тээврийн зардал, шил угаах, хаяг ярлык хуулах, цавуу арилгах, архины клапана авах, гээд зардал их гардаг учир орон нутгаас шил авч байснаас шууд үйлдвэрт зардал гаргахгүйгээр ашигдлагдах шилийг хятадаас оруулж ирэх нь дээр гэж үздэг байна.
Тиймээс шил үнэгүйдэж хог хаягдал болсоор байгааг онцоллоо.
1995 онд архи ундааны шилийг 50-100 төгрөгөөр авдаг байсан бол 2000 оны эхээр зохиогчийн эрх, оюуны өмчийн тухай хууль, патенттай холбоотойгоор шил үнэгүйдэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар шил худалдан авах доод үнэ 5 төгрөг, дээд үнэ 70 төгрөгт хүрчээ. Гэтэл архи согтууруулах ундааны томоохон үйлдвэрлэгчдийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхээс татгалзан нийгэм эдийн засаг, байгаль орчинд халтай үйлдвэрлэл явуулж байгааг эргэн харж шат шатандаа хариуцлага тооцож, боломжит гарц шийдлийг олох хэрэгтэй болоод байна. Нөгөө талаасаа согтууруулах ундааны хэрэглээ хэт ихссэж байгааг архи пивоны хаягдал шилний тооноос дүгнэж ч болохоор байна. Тухайлбал: Манай аймгийн зөвхөн нэг баар ресторан 7-10 хоногт 2000 гаруй архи пивоны хаягдал шил гаргадаг гэсэн мэдээ үүнийг гэрчилнэ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)