МАЛЧДЫН 90% НЬ “ЧОНО ХАРАЙХ”-ЫН ГҮҮРНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХ САНАЛ ТАВЬЛАА
Ховд аймгийн Дөргөн сум нь мал аж ахуйн 3 багтай. Үүний нэг нь Аргалант баг юм. Аргалант баг 205 өрх, 887 хүн амтай. Үүнээс малчин өрх 105 байдаг байна. Энэ жил тус баг нийт 39598 тоо толгой мал тоолуулжээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвлийг өнөтэй давж малын хорогдол багатайгаар урин дулаан цагтай золгож байна гэлээ.
Малчдын тухайд мал төллөх, хурга ишигээ хөнгөлөх, ямаагаа самнах гээд хаврын их ажлын ард гараад байгаа юм. Аргалант багийн тухайд газар нутгийн хэмжээ, мал сүргийн тоогоороо бусад багуудаас ихээхэн онцлогтой. Тэр ч утгаараа багийн иргэдийн нийтийн 9 дахь удаагийн жишиг хурлыг Аргалант баг дээр зохион байгууллаа.
Төрийн үйлчилгээг малчдад ойртуулах, шийдвэрлэж болох асуудлыг газар дээр нь шийдэж, малчдыг хэрэгцээтэй мэдээ мэдээллээр хангах үүднээс энэ удаагийн хуралдаан өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Дөргөн сумын засаг дарга, ИТХ-ын дарга, багийн засаг дарга, ИТХ-ын дарга, “Тогтвортой амжиргаа-3” төслийн ховд аймаг дахь салбарын багийнхан болон сумын төрийн байгууллагуудын мэргэжилтэнгүүд оролцлоо.
Хуралдаанаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээг эрэмбэлэх тухай, багийн засаг даргын нэгдүгээр улирлын ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, багийн өдөрлөг, овоо тахилгын тов тогтоох тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хамгийн гол асуудал нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн санал хүсэлтийг тусгах, иргэдээс гарсан саналд үндэслэн ажлаа эрэмбэлэх нь чухал гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө үр ашигтай, зөв зүйлд зарцуулагдаж байгаа эсэх дээр “ Тогтвортой амжиргаа-3” төслийн багийнхан хяналт тавих үүрэгтэйгээр хамтран ажиллаж байна.
Иргэдийн хамгийн ихээр хөндөж, нэн түрүүнд шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлын нэг нь “ Чоно харайх”-ын гүүрний асуудал байлаа.
“Чоно харайх”-ын гүүр олон жилийн насжилттай учир эвдэрч ашиглагдах боломжгүй болсонтой холбогдуулан малчдад бэрхшээлүүд тулгарч эхэлсэн байна. Тухайлбал: Голын наана цаана байдаг малчдын тухайд ямаа малаа саах, саахалт айл, ах дүү хамаатан саднийдаа очих, сум орон нутагруу чөлөөтөй зорчих асуудал хязгаарлагдаж иргэдийн эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгааг онцоллоо.
Гүүр байхгүйгээс малчид заавал УЦС-аар дамжиж гарахдаа биеийн байцаалт, бичиг баримтаа шалгуулж гарах шаардлагатай болдог байна. Үүнээс үүдэн малчид бичиг баримтаа гээж үрэгдүүлэх, их бага эдийн засгийн хохирол амсах гээд олон хүндрэлүүд гарсаар байгааг уламжиллаа.
Хэрэв гүүрний асуудлыг шийдээд өгчихвөл малчдын дунд тулгамдсан асуудлууд шийдэгдэх юм байна. Харин гүүрний асуудлыг шийдвэрлэхэд нэг тэрбум 500 мянган төгрөгийн төсөвт өртөг шаардагдаж байна гэж сумын засаг дарга нь ярьж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)