Ховд аймаг 2024 он гэхэд бие даасан эдийн засагтай, хүний хөгжилөөр тэргүүлсэн аймаг болохыг зорьж байна

  МУЗГ-аас 2001 онд баталсан Бүсчилсэн хөгжлийн хугацаа хэрэгжиж дууссантай холбогдуулан МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан улс орон даяар иргэд олон нийтийн саналыг тусгах зорилгоор тус хэлэлцүүлэгийг зохион байгуулаад байна. Тэгвэл бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг 15 дахь аймагтаа буюу Ховд аймагт үргэлжлэн хийгдэж байна. Аймаг бүр онцлогтоо тохирсон өөр өөрийн гэсэн бодлогын баримт бичигтэй. Нэн ялангуяа улс, бүс нутаг, хөрш зэргэлдээх улс гүрнүүдийн хатуу болон зөөлөн төлөвлөлттэй уялдуулах асуудал чухал байдаг. Тийм ч учраас нэг аймаг дунджаар 30 орчим хөтөлбөр төсөлүүдийг боловсруулан баталдаг байна. Гэвч баталсан хөтөлбөрөө үр дүн ач холбогдолтойгоор хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудал онцгойлон яригддаг учир тухайн хэлэлцүүлэгээр энэ сэдвийг хөндөн ярилцаж байна.



Ховд аймаг нийслэлээс хэт алслагдсан хэдий ч баруун бүс нутгийн төв хэсэгт оршдог, хойд өмнөд хөрш улстай засмал замаар холбогдсоноороо давуу талтайгаас гадна цаашид бүсийн тулгуур төв болох томоохон зорилтыг дэвшүүлсэнээрээ онцлог аймаг гэж хэлж болно. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлэгт аймаг орон нутгийнхаа хөгжлийн гол үзэл санааг тусгах ёстой гэж онцгойлон үзэж байна.
Ховд аймаг нь 2024 он гэхэд бие даасан эдийн засагтай, эдийн засгийн өсөлт нь тогтворжсон, хүний хөгжлийн индекс өссөн аймаг болохыг зорьж, хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийн асуудлыг илүү түлхүү оруулан хэлэлцэж байна.



Хүний хөгжлийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, боловсрол соёл, урлагийн салбарыг бодлогоор дэмжин ур чадвар, чанар чансааг нь дээшлүүлж, эрүүл биетэй саруул ухаантай Ховд хүнийг төлөвшүүлэн хамтдаа хөгжихийг зорьж байгаагаа хэлэлцүүлэгийн үеэр онцолсон бол эдийн засгийн өсөлтийн тухайд бүс нутагтаа тэрүүлэхүйц стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрүүдийг орон нутагтаа барьж байгуулахыг зорьж байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)