УЛСАА АВРАХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙХӨН БАРУУН АЙМГУУДААР АЖИЛЛАЖ БАЙНА
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7-р багийн нутагт орших Тэргүүн уулын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг “Эс Жи Групп” хууль бусаар авч хөрс хуулах ажлаа эхлүүлсэн байна. Энэ асуудлаар улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн нутгийн иргэдтэй хамтарч “Эс Жи Групп” болон аймаг, сумдын удирдлагуудад тус хууль бус зөвшөөрлийг цуцлуулах шаардлага хүргүүлсэн юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.6-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад “хайгуулийн ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт бүрдүүлнэ гэж заасан байдаг бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04-р сарын 09-ны өдрийн 290 тоот албан бичгээр Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн, мөн Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 04-р сарын 09-ний өдрийн 289-р тоот бичгээр ашиглалтын үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйл үгүй гэсэн дэмжсэн санал ирүүлсэн байна. Энэ нь Цэнгэл сумын 7-р багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасанд нутгийн иргэд эсэргүүцэж байсан юм.
Та бүхний харж байгаа энэ өвөлжөө бол тус сумын малчин Ж.Хэнзбаярын хэдэн үеэрээ эзэмшиж ирсэн өвөлжөө юм. Тэгвэл ердөө 100 орчим метрийн зайтай хөрсийг нь хуулж сэндийчлэн ухсан байгааг харж байна. Энэ нь байгаль орчинд ээлгүйгээс гадна олборлолтоос үүссэн тоос, шороо, тортог нь хүн амтанд сөрөгөөр нөлөөлөхөөс гадна олборлолтын талбайн хажуугаар урсаж буй бохир ус Ховд голын усан санг бохирдуулж эко системыг гэмтээх аюултай юм.
Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг, уул уурхайгаас хамааралтай болохын зэрэгцээ энэ байдал цаашид үргэлжлэх хандлагатай байна. Үүнээс шалтгаалан байгаль орчин доройтох, тодруулбал хөрсний эвдрэл, гол, нуурын бохирдол, цөлжилт зэрэг урт хугацааны аюултай нөхцөл байдал бий болж байна. Манай улсад байгаль орчинг хамгаалах бодлого шат дараатай хэрэгжиж байгаа боловч “хүрээлэн буй орчинд нөлөөлж буй индексийн хувьд 2016 оны байдлаар 180 улсаас 114-р байранд эрэмбэлэгдэж байна. Урт хугацааны тогтвортой хөгжих, ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах боломжийг хангаж байхын тулд байгаль орчиныг доройтуулагч хүчин зүйлсийн нөлөөг бууруулах арилгах шаардлагатай тулгарч байна.
Бэлтгэсэн: Т. Дөлбаяр

Сэтгэгдэл ( 0)