Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлсэнтэй холбогдуулан албаныхан өндөржүүлсэн байдалд ажиллаж байна
Зэрлэг ан амьтны тоо толгой цөөрч, нөөц баялаг хомсдож байгаатай холбогдуулан ан амьтан агнах, барих, ашиглах, тэдгээрийн гаралтай түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх, үйл ажиллагаанд Монгол улсын "Амьтны тухай" хууль тогтоомж, түүнтэй холбогдон гарсан дүрэм, журам, тушаал, шийдвэрийн хэрэгжилтэнд Мэргэжлийн хяналтын газраас шат дараатайгаар хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгаас нийслэл Улаанбаатарлуу чиглэсэн нийтийн зорчигч тээврийн автобусанд зорчиж байгаа иргэдийн ачаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж эхлээд байна. Тус шалгалтыг аймгийн МХГ, Жаргалант сум, Зооноз өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг 1 сарын аян болгон зарлаж, хяналт хийх юм. Тиймээс иргэд хөдөө орон нутгаар амарч, зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, хот руу тарваганы түүхий мах, тулам оруулахгүй байхыг анхааруулж байна. Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлсэнтэй холбогдуулан албаныхан өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа юм байна.
Хэдийгээр орон нутгаас ажлын хэсэг гарч иргэдийн ачаа тээвэрт хяналт шалгалт хийж байгаа ч гэсэн иргэд нууцаар тарваганы нойтон тулам тээвэрлэх үзэгдэл их байна. Иймээс хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хууль тогтоомжоор хориглосон эд зүйлийг илрүүлэх, эрүүл ахуйн чиглэлээрх хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар тус шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд, Завхан чиглэлийн автобусанд тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Хэрэв иргэд орон нутгийн шалгалтаас нуун тарваганы нойтон тулам тээвэрлэвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгох бүр цаашилбал МУ-ын ЗГ-ын 2011 оны 23 тоот тогтоолоор батлагдсан "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ-г 2 дахин өсгөн нөхөн төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээг авах юм. Иймээс орон нутгаас зорчиж байгаа иргэд нууцаар тарваганы нойтон тулам тээвэрлэн авч явахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)