“Цайны зам” өв соёлын хоёрдугаар наадам 08 сарын 13-16 өдөр үргэлжлэн зохион байгуулагдана
Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Гурван цэнхэр төвтэй Таван од аялал жуулчлалын хөтөлбөр тусгагдсанаар ажил хэрэг болон хэрэгжиж байна. Үүний нэгээхэн хэсэг нь “Цайны зам” өв соёлын 2-р наадам юм. Олон угсаатны өв соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Олон угсаатны цайны соёлыг сурталчлах, Патент чилж авах, цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээг Махан сумын Тахилт багийн хөдөөнөөс эхлүүллээ.
Орон нутгийн төр захиргааны байгууллага, салбар байгууллага, нутгийн малчид, ард иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан дээрх арга хэмжээний хүрээнд бэсрэг наадам, адуучин тэмцээн, сурын харвааны үзүүлэх тэмцээн зохион байгуулагдлаа. “Цайны зам” өв соёлын анхдугаар наадамд өнгөрсөн жил 100 гаруй гадаадын жуулчид ирсэн гэсэн судалгааг гаргажээ. Харин энэ жилийн тухайд жуулчдын тоо 2 дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байна.
Аялал жуулчлал бол онцлог салбар төдийгүй утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэгддэг. Аялал жуулчлал хөгжиж байгаа үгүйг тус салбараас нутгийн иргэд ашиг хүртэж байгаа үгүйгээр нь дүгнэдэг. Тиймээс энэ наадмыг зохион байгуулснаар манай аймгийн Манхан сумын малчид ард иргэд тодорхой хэмжээний ашиг хүртэж аж амьдралаа сайжруулж байвал жинхэнэ утгаараа баяр болж байна гэж ойлгож болно. Мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар Монголын аялал жуулчлал баруун бүс рүү чиглэж байгааг онцолж байна. Учир нь Хөвсгөл, Архангай гэх мэт төвийн бүсийн аймгуудын даац нь хэтэрсэн,үзэж сонирхох зүйлээр хомс хэт олон жуулчны баазтай, эртний түүх соёл, ахуйг харуулсан соёлын өвүүдийг бүдгэрүүлсэн орчин үеийн бүтээн байгуулалт олноор хийгдсэн зэргээс хамаарч үнэ цэнээ алдаж байна хэмээн үзэж байна. Гэтэл жуулчдын тухайд илүү онгон дагшин байгаль, жинхэнэ уламжлалт ахуй соёлыг нүдээр үзэж сонирхох болсон нь алслагдсан бүс нутагт энэ салбар хөгжих бүрэн боломж байгааг харуулж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)