“Цайны замын үйл явц биет бус соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар 20 гаруй илтгэл хэлэлцлээ

“Цайны зам” өв соёлын наадмын хүрээнд Аймгийн ИТХ, ЗДТГ, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль хамтран “Цайны замын үйл явц биет бус соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний 3 дугаар хурлыг зохион байгууллаа.

Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, патентжуулах, өвлүүлэн үлдээх, сурталчлах, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаанд суурилсан бүтээл, үр дүн, гарц шийдэл чухал үүрэг гүйцэтгэдэг учир эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.



  Хурлаар Цайны зам дахь Орос, Хятадын өрсөлдөөн, Монгол ахуй, соёл, Баруун бүс нутагт шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж зэрэг олон сонирхолтой сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн байна.





  Гуравдах жилдээ зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурлын үр дүнд Цайны замын үүсэл хөгжил, түүнийг дагасан худалдаа, наймаа, цайны замыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон угсаатнуудын өв соёлын үүсэл хөгжил, түгээн дэлгэрүүлэлтийн талаарх судалгааны ажил эрчимжиж олон нийт тодорхой мэдлэг мэдээлэлтэй болж байгааг талууд онцолж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)