Цахилгааны аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна


  Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орон гэртээ орхих, ахуйн цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын үеийн аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарч хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК зэрэг газрууд хамтарч 2020 оны 03 сарын 20, 21-ний өдрүүдэд айл өрх, гудамж, талбайн цахилгаан дамжуулах кабель утас, тоолуурын хайрцаг, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийн ажилласан байна.
Гудамж, талбай, айл өрхийн ашиглалтын шаардлага хангахгүй цахилгаан дамжуулах утас, кабель, гэмтэлтэй холболтын хайрцаг, залгуур, унтраалга гэх мэт тоног төхөөрөмжүүдийг ашиглаж буй хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах ажлыг хийж хэрэгжүүлж ажиллаж байна.
Цахилгааны болон галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)