Шинээр байгуулагдсан ИТХ-ын шинэ, соргог мэдээлэл
МАН-14 төлөөлөгч
АН-27 төлөөлөгч
Мэргэжлийн хувьд: 11 багш, 3 эмч, 3 төрийн удирдлагын менежер, 6 инженер, 4 эдийн засагч, 5 эрхзүйч, сэтгүүлч, нягтлан бодогч зэрэг бусад мэргэжлийн 9 төлөөлөгч байна.
Насны хувьд:
29-39 насны 14 төлөөлөгч
40-49 насны 15 төлөөлөгч
50-54 насны 12 төлөөлөгч үүнээс эмэгтэй 7 төлөөлөгч байна.
Хамгийн залуу нь 29 настай, хамгийн ахмад нь 54 настай байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаа сонгогдсон төлөөлөгч 5, 3 дахь удаа сонгогдсон 3, 2 удаа сонгогдсон 6, анх удаа сонгогдсон 27 төлөөлөгч байна.
Энэ өдөр(2024.10.25.) хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хурлаар нийт төлөөлөгчдийн 97.6 хувийн саналаар Дөргөн сумаас сонгогдсон Зуноровын Эрхбаярыг Ховд аймгийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР сонголоо.
Харин ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар М. Ганзориг, АН-ын бүлгийн даргаар Т.Баяртогтох нар томилогдлоо.
Хурлын хэлэлцэх асуудлын төгсгөлд Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Морхын Амарсанааг нэр дэвшүүлснийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ-ын Ажлын алба
Facebook-т биднийг дагаарай
Ховдын мэдээг цаг алдалгүй
Дагах
Холбоотой мэдээ
Мэдээ
Ховд аймгийн Боловсролын газар түр орлон гэх нэршлээс салж, албан ёсны даргатай болох нээ.
3,099
Мэдээ
“Алтай бидний нийтийн гэр” ОУ-ын зохицуулах зөвлөлийн хурал ШУӨЗОрны Алтай аймагт боллоо.
5,100
Мэдээ
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын үйл ажиллгаатай танилцаж, санал солилцлоо.
5,543
Мэдээ
“Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал /2024-2050/ танилцуулга хийх уулзалт боллоо.
1,553





Сэтгэгдэл (0)