Ховд аймаг нь 2023 оны ажлаараа “Шилдэг аймаг-”аар шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жил бүр 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг. Шалгуур үзүүлэлтийг хангаж Ховд аймаг нь 2023 оны ажлаараа “Шилдэг аймаг-”аар шалгарлаа.
Шалгуур үзүүлэлтийг дурдвал:
1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт
2. МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
4. Аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
5. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
6. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
7. Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт
8. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ
9. Шилэн дансны хэрэгжилт
10. Шударга байдлын үнэлгээ
11. Тэрбум мод
12. Цахим шилжилт
13. Хог хаягдлын менежментийн хэрэгжилт зэргийг харгалзан үздэг. байна.
Ховд аймгийн хувьд эдгээр үзүүлэлтүүд жил бүр өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн Орхон, Завхан, Хэнтий, Увс аймаг шилдэг аймаг болсон байна.
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)