Аймгийн ИТХ-аас “Төлөөлөгчдийн өдөр”-ийг “Шинэ Ховд” Жаргалант ТҮК ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгууллаа

  Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Шинэ Ховд” Жаргалант ТҮК ОНӨААТҮГ-тай хамтран “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай. “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын 18 дугаар хуралдаан болох гэж байгаатай уялдуулан, аймгийн ИТХ-ын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тэгвэл энэ удаад “Шинэ Ховд” Жаргалант ТҮК ОНӨААТҮГ-аас үйл ажиллагааны талаарх тайлан мэдээлэл тавьж, төлөөлөгчдөд танилцуулан санал солилцлоо.

"Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани" ОНӨААТҮГ нь нийт 59 ажилтан албан хаагчидтайгаар ард иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр хотод амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс Ховд хот, Жаргалант сумын хог хаягдлын менежментийг хариуцан ажиллаж байна.





Цаашид: Ажилтан албан хаагчдын цалингийн сан болон хуульд заасан бусад нэмэлт урамшууллыг нэмэгдүүлэх, Байгууллагын тенхик тоног төхөөрөмжийн урсгал засвар болон нэн шаардлагатай машин техникийг шийдэх, Дахивар хог хаягдлын үйлдвэрийг сэргээх, Өөрийн эзэмшлийн байртай болох Төвлөрсөн хогийн цэг рүү нэвтрэх машин, техникийн хураамжийн тариф тогтоох зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.





Эх сурвалж: ИТХ-ын ажлын алба




Сэтгэгдэл ( 0)