Адууны арьс, дэл сүүл бэлтгэх аргачлал сэдэвт сургалт болж байна
Арьс ширэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тулгамддаг нэлээн олон асуудал байдаг. Үүн дотроо түүхий эдийн чанарын асуудал чухал байр суурийг эзэлдэг гэж хэлж болно. Паразитын гэмтэл, нядалгааны гэмтэл, хадгалалт, тээвэрлэлтийн гэмтлээс болж түүхий эдээ сайн боловсруулж чадахгүй, үнэгүйдүүлдэг. Тиймээс арьс шир түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх асуудал чухал хэмээн үзэж олон талт сургалт мэдээллийг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд мэргэжил арга зүйн болоод практик сургалт явуулснаар түүхий эдийн чанарыг сайжруулахад том түлхэц болно гэж үзэж байна.
Монгол улс жилдээ 10 орчим сая ширхэг мал нядалж байгаа хирнээ арьс шир түүхий эдийг үнэгүйдүүлээд байдаг сул талтай. Түүхий эд, дайвар бүтээгдэхүүнээ хог болгож хаялгүйгээр үр ашигтайгаар боловсруулан орлого олох, ажлын байр нэмэгдүүлэх боломж байна. Гэтэл 2012-2019 он хүртэл түүний эдийн үнэ жил бүр буурч ирсэн харамсалтай тоон мэдээг онцолж болно. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр арьс ширэн бараа бүтээгдэхүүний хэрэглээ багассанаар түүхий эдийн үнэд нөлөө үзүүлсэн боловч нөгөө талдаа бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийж чаддаггүйтэй шууд холбон тайлбарлаж болно.Өөрөөр хэлбэл:Малдаа ариутгал туулгалт, халдваргүйжүүлэлтийг хангалттай хэмжээнд хийж чадахгүй байгаагаас болж хонины арьсны 80 хувь нь паразитын гэмтэлтэй, үхрийн арьс нь гуурийн гэмтэлтэй, адуу тэмээний арьс нядалгааны үеийн гэмтэлтэй гээд түүхий эдийг үнэгүйдэх шалтгааныг бий болгоод байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Хэрэв чанартай түүхий эд байх юм бол үйлдвэрүүд хангалттай үнээр худалдан авах бүрэн боломжтой юм.
ш
МУ-ын хэмжээнд арьс боловсруулдаг том жижиг 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр үйлдвэрүүд жилдээ 10 орчим мянган ширхэг арьс шир бэлтгэхээс гадна боловсруулалтын хүчин чадал хангалттай хэмжээнд байна гэж үздэг. Манай улс 2018 онд 3 сая орчим хагас боловсруулсан ямааны арьсыг Турк улсад экспортолсон байдаг. Түүнчлэн ОХУ, Казахстан улсын зах зээл дээр арьс ширэн бүтээгдэхүүнийг экспортлон нийлүүлээд байгаа нь бидэнд гадаад зах зээл нээлттэй байгааг харуулж байна. Нөгөө талаар гадагшаа бүтээгдэхүүн экспортлохоосоо илүү дотоодын цэрэг цагдаа хүчний байгууллагуудын арьсан хувцас, савхин хувцсыг үндэсний үйлдвэрүүд 100 хувь үйлдвэрлэн нийлүүлэх боломжоор хангагдаж жилдээ 500-800 мянган хос гутал үйлдвэрлэн гаргаж байгаа давуу талууд олон байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс анхан шатны дамжлага болох түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг чанар стандартын дагуу чанартай бүтээгдэхүүн бэлтгэх тал дээр сургах нь цаашлаад үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг дэмжсэн эдийн засгийн чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)