“Шинэ Ховд” хөрөнгө оруулалт хөгжлийн 2-р чуулган Ховд аймагт болж байна
Ховд аймгийн гадаад дотоод нөөц боломж, давуу талуудад тулгуурлан хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг нэвтрүүлсэн эрүүл, боловсролтой, бүтээлч, үйлдвэрлэгч, эдийн засаг хөгжлөөр манлайлсан “Шинэ Ховд”-ыг цогцлоох орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилгоор “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт хөгжлийн 2-р чуулганыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Ховд аймаг нь бүсийн тулгуур төв төдийгүй үржил шимт хөрс бүхий газар тариалангийн бүс нутаг арвинтай хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцтэй, сэргээгдэх эрчим хүч, ашигт малтмал байгалийн нөөц, унаган төрхөө алдаагүй байгалийн үзэсгэлэнт газрууд зэрэг давуу талуудаа түшиглэн томоохон хөрөнгө оруулалтыг бүтээн босгохыг зорьж байна. Тиймдээ ч Шинэ Ховд хөрөнгө оруулалт хөгжлийн 2-р чуулганаар гадна дотны хөрөнгө оруулагчдад орон нутгийг түшиглэн хийгдэх томоохон төслийн танилцуулгыг хийлээ.
Ховд аймаг нь 2023 он гэхэд 90мвт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг бүтээн босгож ашиглалтад оруулах томоохон зорилтыг өмнөө тавьж, төслийн ажлыг нь эхлүүлжээ. Ингэснээр БНХАУ, ОХУ-аас хараат бус цахилгааны эх үүсвэртэй болж хамгийн хямд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчийн нэгээр нэрлэгдэх төдийгүй нийгэм эдийн засгийн хувьд олон шинэ боломж гарч ирнэ гэж тооцоолсон байна.
Хөрөнгө оруулалтын чуулганаар танилцуулагдсан томоохон төслүүдийн дунд 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Шинэ Ховд ОУ-ын нисэх онгоцны буудал, 15,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр”, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк”, 60 сая ам долларын хөрөнгө оруулалттай “Ховд эко цемент”-ийн үйлдвэрүүдийг нэрлэж болно. Шинэ Ховд хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганд оролцогчдод дээрх төслүүдийн танилцуулга хийгдэж, төслийн үр дүнд бий болох дагалдах үйлдвэр үйлчилгээ, нийгэм эдийн засгийн үр өгөөжийн талаар хэлэлцлээ.
Шинэ Ховд хөрөнгө оруулалт хөгжлийн анхдугаар чуулганаар Ховд аймагт хэрэгжих хөрөнгө оруулалтын 8 төслийн танилцуулгыг хийж байсан бол эдгээр төслүүдийн биелэлт жилийн дараа гэхэд 50 гаруй хувь нь ажил хэрэг болсоныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Шинэ Ховд хөрөнгө оруулалтын чуулганаар үйлдвэрлэлийн 29 төсөл, ХАА-н үйлдвэрлэлийн 13 төсөл, дэд бүтцийн 9 төсөл, үйлчилгээ аялал жуулчлалын 8 төсөл, нийгэм, хотын хөгжлийн 8 төсөл зэрэг нийт 67 төсөл арга хэмжээг хэлэлцэж байна.
Шинэ Ховд хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганыг ийнхүү 2 жил дараалан хийж, томоохон төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр ажилгүйдэл буурч, 2300 хүн байнгын, 1300 хүн түр ажлын байраар хангагдахаас гадна, аймгийн эдийн засаг чадавхижаж дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн орон сууцны үнэ ханш буурч, хямд эрчим хүч ашиглах нөхцөл боломж бүрдэхээс гадна тээвэрлэлтийн өртөг зардал шингээгүй хямд бараа бүтээгдэхүүнээр ард иргэдээ ханган үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Шинэ Ховд хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганд УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, 17 сумын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Азийн хөгжлийн банк, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг Олон улсын байгууллага, ОХУ-ын Алтай хязгаар, БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай, Цонж аймгийн зочид,төлөөлөгчид гээд 200 гаруй хүн оролцож байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)