Гэрийн тэжээвэр нохой, мууранд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажил хийгдэж байна
Аймгийн засаг даргын шийдвэрээр Ховд аймгийн мал эмнэлгийн газраас Жаргалант сумын хэмжээнд байгаа гэрийн тэжээвэр нохой, мууранд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлыг энэ сарын 2-ноос 12-ний хооронд хийн ажиллаж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн мал эмнэлгийн газраас ажлын 3 хэсэг гарч багуудаар явж гэрийн тэжээвэр нохой мууранд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлэн галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, туулгалт хийсэн байна. Мөн гэрийн тэжээвэр нохдыг бүртгэлжүүлэн гэрчилгээ пайз олгожээ. Нохойны ороо жилд 2 удаа орж нэг төрөхдөө 4-6 гөлөг гаргадаг учир нохой муурын тоо толгой тогтмол өсөлттэй гардаг байна. Тиймээс нохой муурын устгалын үйл ажиллагааг голлох бус үржлийг нь зогсооход анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзэн засах, өндгөвчийг нь авах мэс ажилбарыг тогтмолжуулан хийж ажиллах зорилт тавин УБ хотоос мал амьтны мэс ажилбарын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийг урьж дадлага сургуулилт хийж байна.
Ховд аймгийн жаргалант сумын хэмжээгээр 2000 орчин тэжээвэр нохой 1000 орчим золбин нохой байна гэсэн тоон судалгааг гаргажээ. Ховд аймгийн мал эмнэлгийн мал амьтны эрүүл мэндийн албанаас ажлын хэсэг гаргаж нохой бүртгэлжүүлэх ажлыг үе шаттай хийн ажилласны үр дүнд 500 орчим нохойг албан ёсоор бүртгэлжүүлэн ажилласан байна. Гэрийн тэжээмэл амьтад болох нохой муураа албан ёсоор бүртгэлжүүлэн шаардлагатай вакцин туулгалтанлд хамруулан ажиллаваас нийгмийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой ажил болно гэдгийг албаны зүгээс мэдээллэж байна.
Ялангуяа муур, нохойг засаж хөнгөлсөн тохиолдолд гудамж талбайгаар тэнүүчлэхгүй, ороо нь орж сүрэглэн явахгүй сайн талтай байдаг байна. Аймаг орон нутгаас нохой муур агтлах, өндгөвч авах мэс ажилбарын зардлыг хариуцан ажиллаж байгаа учир энэ сарын 15-16-ний өдрүүдэд 20 орчим нохой муурыг агтлах, өндгөвчийг нь авах мэс ажилбарт оруулах ажлыг үнэ төлбөргүй хийн ажиллаж байна. Нийслэлд нохой хөнгөлөхөд 150 мянга, эм нохойн өндгөвч авахад 180-220 мянган төгрөгөөр авдаг байна. Тиймээс орон нутагт ч мөн тооцоо судалгаа гаргаж энэ ажлыг цаашид төлбөртэй хийхээр болоод байна.
Бэлтгэсэн: Админ- Эссэ

Сэтгэгдэл ( 0)