Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх онлайн сургалт боллоо
2019 оны 12 дугаар сарын 31-нд БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний 2 тохиолдол бүртгэгдсэнээр өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа Коронавирусын дэгдэлтийг хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ идэвхэжсэн гэж хэлж болно. Монгол улсын тухайд БНХАУ, ОХУ-тай хиллэдэг учир дунд зэргийн эрсдэлийн бүсэд хамаарч байгаа мэдээлэл байна. Уламжлалт сар шинийн баяр ойртож байгаа энэ үед урд хөршийг зорих хүмүүсийн тоо нэмэгддэг учир эрсдэлтэй бүс, улс орнуудад зорчихгүй байх тал дээр онцгойлон анхаарч хамтран ажиллахыг мэргэжлийн байгууллагууд чиглэл болгоод байна. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран 21 аймгийн хэмжээнд “ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдэвт онлайн сургалтыг зохион байгууллаа.
Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар дээр зохион байгуулагдсан тус сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын холбогдох улсын байцаагчид хамрагдаж цаг үеийн мэдээлэл сонсон, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байна.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн сүүлийн үеийн мэдээллээр Монгол улсад шинэ төрлийн Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд байна. Коронавирүсээр өвчилсөн тохиолдолд эмнэлзүйн хувьд ихэвчлэн халуурах, амьсгалахад бэрхшээлтэй болох, рентгенд уушгины 2 талд нэвчдэст сүүдэртэй харагдах зэрэг нийтлэг шинж тэмдэг илдээд байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байна. Харин Ховд аймгийн тухайд хил залгаа улсуудтай ойр оршдог аймгийн нэгд зүй ёсоор багтдаг учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдахгүй авч ажиллан, тусгаарлах өрөө, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх хэрэгтэй талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд сэжиг бүхий өвчтөнд шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, сэжигтэй өвчтөнөөс хамар, залгиурын арчдас, цусны дээж гэх мэт шинжлэгдэхүүн авч лабораторид шинжлүүлэх, ойрын хавьтлыг тогтоох бүртгэх зэргээр шуурхай ажиллах хариу арга хэмжээний зааврыг хүргүүлээд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)