Монгол хурга, өсвөр насны үхрийг “Төөнөж-таслах” аргаар хөнгөлж, махан ашиг шимийг нь нэмэгдүүлнэ
Сүүлийн үед шинжлэх ухаан, техник технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлж, шинэ шинэлэг технологийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.
Тэгвэл Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Үүний нэг болох “Төлөгний махан ашиг шимийг нэмэгдүүлэх технологи”-ийг Маш сайн сантай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Жил ирэх тусам малын тоо өсч энэ хэрээрээ бэлчээрийн даац хэтэрч үүний улмаас бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, малаас авах ашиг шим, сүү цагаан идээ, махны гарц багасч байгааг салбарынхан онцолдог. Иймээс малын ашиг шимийг нэмэгдүүлж, богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлага бий болоод байна. Дээрх асуудлуудыг шийдэх нэг гарц нь Монгол хурга, өсвөр насны үхрийг “Төөнөж-Таслах” аргаар хөнгөлж, махан ашиг шимийг нь нэмэгдүүлэх явдал юм. Энэ аргыг Дэлхийд анх удаа туршиж байгаа гэдгээрээ онцлогтой.
SECIM-2 төсөл, Маш сайн сангаас Ховд аймгийн Баруун Монгол Агро ферм компанитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол малын таваарлаг шинж чанарыг сайжруулах зорилгоор өөрийн хөрөнгөөр мал аж ахуйн фермээ байгуулан ажиллаж байгаа Баруун Монгол Агро ферм компаний 300 гаруй хургыг “Төөнөж-Таслах” аргаар хөнгөлөх ажлыг өнөөдөр хийлээ. Төөнөх аргаар хөнгөлж байгаа туршлагыг тухайн фермийн малын эмч нарт сургаж, дадлагажуулж, хөнгөлж байгаа хургаа биркжүүлэх буюу эмнэж хөнгөлөх үеийн амьдын жинг тэмдэглэн авч байна. Улмаар 11 сард тухайн аргаар хөнгөлсөн хургыг жинлэж үзэн ялгаатай талуудыг нь бүртгэж, үр дүнг нь төслийн зүгээс хянах юм байна. SECIM-2 төсөл, Маш сайн сангаас Ховд аймгийн Баруун Монгол Агро ферм компанитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол малын таваарлаг шинж чанарыг сайжруулах зорилгоор өөрийн хөрөнгөөр мал аж ахуйн фермээ байгуулан ажиллаж байгаа Баруун Монгол Агро ферм компаний 300 гаруй хургыг “Төөнөж-Таслах” аргаар хөнгөлөх ажлыг өнөөдөр хийлээ.Төөнөх аргаар хөнгөлж байгаа туршлагыг тухайн фермийн малын эмч нарт сургаж, дадлагажуулж, хөнгөлж байгаа хургаа биркжүүлэх буюу эмнэж хөнгөлөх үеийн амьдын жинг тэмдэглэн авч байна. Улмаар 11 сард тухайн аргаар хөнгөлсөн хургыг жинлэж үзэн ялгаатай талуудыг нь бүртгэж, үр дүнг нь төслийн зүгээс хянах юм байна.
Монголчуудын уламжлалт арга буюу мал хөнгөлөх явц нь зүсэлт хийж хуйхнагийг ярах байдлаар татаж таслах аргаар хийгддэг. Энэ нь малд шаналгаа ихтэй, зуны цагт өт цацах, хавдаж баалах зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг байна. Тэгвэл “Төөнөж-Таслах” аргаар хөнгөлснөөр малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, махны үйлдвэрийн чадал ашиглалтыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Монголчуудын уламжлалт арга буюу мал хөнгөлөх явц нь зүсэлт хийж хуйхнагийг ярах байдлаар татаж таслах аргаар хийгддэг. Энэ нь малд шаналгаа ихтэй, зуны цагт өт цацах, хавдаж баалах зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг байна. Тэгвэл “Төөнөж-Таслах” аргаар хөнгөлснөөр малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, махны үйлдвэрийн чадал ашиглалтыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)