Манхан сумын Баянгол багийн малчин Э. Энхбаяр аймгийн аварга малчин боллоо
Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж мал сүргийнхээ буян хишгийг арвижуулан нөр их хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлсэн малчдын нэг бол Манхан сумын Баянгол багийн малчин Э. Энхбаяр юмаа.
Эргэх дөрвөн цагийн аясаар бэлчээрийн шим даган эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн яваа энэ малчных 2019 оны жилийн эцсээр 1300-гаруй тоо толгой мал тоолуулжээ. Аймаг сумын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, нийгмийн олон талт үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган оролцдог тэрээр залуу малчдыг сурган дадлагажуулах, малжуулах ажилд манлайлан оролцож яваа малчдын нэг. Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэл, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөсөөр ирсэн гавьяаг нь үнэлж ийнхүү 2019 оны аймгийн аварга малчны шагналыг олголоо.
Малчин Э. Энхбаяр 22 жил мал маллаж байгаа хашир туршлагатай малчдын нэг. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтрэлээс шалтгаалан цөм сүргийг голчлон өсгөж, тооноос чанарт анхаарч байгаагаа хэлж байлаа. Малын таваарлаг чанарыг сайжруулснаар бэлчээр нутгаа хамгаалаад зогсохгүй, эдийн засгийн хувьд ихээхэн ашиг тус авч ирдэг гэж үздэг байна. Түүнчлэн уламжлалт мал маллагааны нандин өв, ухааныг залуу малчдад өвлүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй гэж үзэн өөрийн туршлага мэдлэгээ залуу малчдад харамгүй өгсөөр иржээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)