“Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн сургалт болж байна
Дэлхий нийтэд Коронавирусийн цар тахал нүүрлэсэн энэ үед манай оронд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байж энэ өвчлөлийн тохиолдлууд удаа дараа гарсан эрсдэлтэй нүүр тулсаар байна. Тэр дундаа баруун 5 аймгийн тухайд эрсдэл өндөртэй бүс нутагт багтдаг учир тарваган тахлын сэжигтэй тохиолдлууд, гарсан өвчлөлийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх, харилцан туршлага солилцох, өвчлөл гарсан үед бэлтгэл бэлэн байдлыг хангаж хариу арга хэмжээг зөв оновчтой авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаад үндэслэн “ Тарваган тахлын дэлгэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг Ховд аймагт эхлүүлээд байна. Сургалтанд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эмгэг судлалын хүрээлэн, ЗООНОЗ өвчин судлалын төвүүдийг төлөөлсөн мэргэжилтнүүд оролцож байна.
Энэ удаагийн сургалт нь тахимын сургалт гэхээсээ илүүгээр бодит байдал, кейсүүдийг иш татан хэлэлцсэн, өнгөрсөн жилүүдэд гарсан эндэгдлийн тохиолдолд тулгуурласан хэлэлцүүлэг хийгдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч явагдахаараа онцлог юм. Зэргэлдээх Баян-Өлгий аймгийн тухайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол 2016-2018 онуудад бүртгэгдээгүй байдаг. Энэ нь тухайн аймгийн ард иргэдийн соёл уламжлалтай холбоотой хэмээн тайлбарлаж байсан хэдий ч 2019 онд тус аймагт тарваган тахлаар 2 хүн эндсэн нь дээрх ойлголтыг няцаасан бодит жишээ болсон юм. Худал үнэн нь батлагдаагүй мэдээллийг эх сурвалжаа болгон итгэн үнэмшиж , эмчилгээний гэх тодотголтойгоор тарваганы түүхий эд эрхтэнг залгих, хэрэглэх явдал нь амь насаа сайн дураараа эрсдэлд оруулж, нийгмийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц үйлдэл болж байгааг гэрчилсэн үйл явдал болсоор байгаа юм.
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, эрсдэл өндөртэй аймгийн нэгээр Говь-Алтай аймаг нэрлэгдэж байна. Тухайн аймгийн хувьд тарвага агнахгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа нь үр дүнгээ өгсөн талаар аймгийн засаг дарга Ч. Ганбат мэдээлэл өгсөн юм. Он гарснаар Ховд аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвд тарваган тахлын 7 дуудлага ирсэн нь бусад аймагтай харьцуулахад хамгийн олон дуудлага хүлээн авсан аймгаар нэрлэгдэж байна. Ховд аймаг нь Монгол Алтайн нуруунд оршдог тул тарвага ан амьтан ихтэйн дээр тарваган тахлын 21 өөр голомтод оршдог.
Тарваган тахлын хамгийн өндөр эрсдэлтэй сумдад Мөст, Цэцэг, Алтай,Үенч, Булган, Манхан гэсэн 6 сум багтдаг. Тиймээс тарвага ангахгүй байх, хүнсэндээ болон эмчилгээний зориулалтаар эд эрхтэнг нь түүхийгээр хэрэглэхгүй байх тал дээр мэдээлэл сурталчилгааны ажил тогтмол хийгдэж, мэргэжлийн байгууллагууд хорьсоор байтал иргэд тарвага ангаж хэрэглэсээр байгаа нь энэ төрлийн өвчлөл буурахгүй байгаа гол шалтгаан болж байгааг албаны эх сурвалж мэдэгдэж байсан.
ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвөөс зохион байгуулж байгаа “Тарваган тахлын дэлгэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш буюу 08 дугаар сарын 25-ны өдөр Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үеийн хариу арга хэмжээ сэдвийн дор мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан дадлага сургуулилтаар өндөрлөх юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)