Ховд аймгийн тагнуулын газрыг гавьяат хуульч, хурандаа Цэгмидийн Төмөр-Очир агсны нэрэмжит болголоо
Монгол улсын тагнуулын ерөнхий газрын 100 жилийн ой 2022 онд болно.Ойн хүрээнд Ховд аймаг дахь тагнуулын газрыг Гавьяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, ЗХУ-ын болон БНМАУ-ын хүндэт чекист, хурандаа Цэгмидийн Төмөр-Очирын агсны нэрэмжит болгож, Алдрын булан нээх ажлыг тус газрын зүгээс зохион байгуулсан байна. Дээрх үйл ажиллагаанд ТЕГ-ын зарим удирдлага албан тушаалтнууд, Ховд аймгийн хууль хүчний байгууллагуудын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд болон гавьяат хуульч Цэгмидийн Төмөр-Очирын ар гэр, үр хүүхдүүд нь урилгаар оролцлоо.
Гавьяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, ЗХУ-ын болон БНМАУ-ын хүндэт чекист, хурандаа Ц.Төмөр-Очир нь 1922 онд Ховд аймгийн дарви сумын нутагт төржээ. Тэрээр Монгол улсын хууль зүйн салбарт өөрийн амьдрал, залуу халуун насаа зориулж явсан төр нийгмийн хүндэт зүтгэлтэн юм. Түүний хийж хэрэгжүүлж явсан ажил үүрэг Монгол улсын тусгаар тогтнол, одоо үеийн тагнуулын газрын хөгжил, хууль зүйн салбарын үндэс болсон байна. Тэрээр хамт үүрэг гүйцэтгэж яваа нөхдөдөө түшигтэй, төрийн ажилд хоёргүй сэтгэлээр хандаж ажил үүргээ чин шударгаар хийдэг, тууштай зарчимч нэгэн байсныг дурсан ярих хүн олон байлаа.
Ийнхүү Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 84-р тогтоолоор Ховд аймгийн тагнуулын газрыг Гавьяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, ЗХУ-ын болон БНМАУ-ын хүндэт чекист, хурандаа Ц. Төмөр-Очир агсны нэрэмжит болголоо. Монгол улсын хэмжээнд орон нутгийн тагнуулын газрыг хүндэт зүтгэлтэн, гавьяатын нэрэмжит болгож байгаа тохиолдол анх удаа Ховд аймагт болж байгааг албаныхан онцолж байсан юм.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)