Баруун бүсийн 4 аймгийн 140 гаруй сурагчид “Ирвэсийн эх нутаг-2020 “ фестивальд нэгдлээ
Одоогоос 7 жилийн өмнө Киргиз улсын нийслэл Бишкек хотод “ Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”- ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал-ыг хэлэлцэн баталаж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Манай улс дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, байгаль экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор “Цоохор ирвэсийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ. Дээрх ажлын хүрээнд өнгөрсөн 7 жилийн хугацаанд ирвэсний өдрийг угтаж хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэх, эргэн санах зорилгоор “Ирвэсийн эх нутаг-2020 “ фестивалийг Ховд хотноо зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд гэсэн 4 аймгийн 23 сумын төлөөлөл болсон эко клубийн 140 гаруй сурагчид, байгаль орчин, дэлхийн байгаль хамгаалах сан, боловсролын газрын мэргэжилтнүүд оролцож байна.
Дэлхий дээр 3500-4000 тоо толгой цоохор ирвэс амьдардаг гэсэн тоон судалгаа байдаг бол өргөн уудам нутагтай манай орны 10 аймгийн нутагт 1000 орчим цоохор ирвэс байдаг гэх тоон судалгаа байдаг байна. Харин баруун бүс нутагт 500 гаруй тоо толгой цоохор ирвэс бий гэх судалгаа байдаг байна. Цоохор ирвэс болон түүний амьдарч байгаа бүс нутгийг хамгаалах, цоохор ирвэсний тоо толгой буурч байгаа шалтгаан нөхцөлийг олж тогтоох, урьдчилсан сэргийлэх үүднээс 2015 онд Ховд аймгийн Манхан сумын Бөхөн эко клубийн сурагчид санаачлаг гарган “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай аян”-ыг эхлүүлсэн нь өнөөдөр улсын хэмжээнд түгээн дэлгэрээд байгаа сайн туршлага болж чадсан байна.
Дээрх аяны хүрээнд Ховд аймгийн Манхан, Чандмань сумын сурагчид 260 гаруй хавхыг малчид ард иргэдээс хураан авч, хураан авсан хавхаараа хавханд орсон цоохор ирвэстэй гүем бүхий хөшөөг босгож олон нийтэд нөлөөллийн ажлыг хүргэсэн нь үр дүнгээ өгч чадсан байдаг.
Ховд хотод зохион байгуулагдаж байгаа “Ирвэсийн эх нутаг-2020 “ фестиваль нь энэ жилийн тухайд Ирвэстэй найзалсан 8 жил уриан дор явагдаж байна. Дээрх арга хэмжээний хүрээнд Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн эко клубийн хүүхдүүд нэгдэж ирвэс хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал асуулга явуулах, Цоохор ирвэсийг хамгаалах талаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах телевизийн нэвтрүүлэгт оролцох, “Ирвэс уул хоёр” хэлэлцүүлэг зохион байгуулах, ирэх жилүүдэд өөрсдийн цуглуулж олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн тухайн орон нутагтаа ирвэс амьдардаг уулыг хэрхэн хамгаалах, тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон төсөл бичих зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)