Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл анхдугаар хурлаа хийлээ
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар тогтоолоор Орон нутгийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, салбар дундын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах үндсэн чиг үүрэг бүхий гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулсан.
Тус зөвлөл анхдугаар хурлаа өнөөдөр /2020.01.07/ зохион байгуулж, хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, гишүүдийн саналыг тусгах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан санал солилцсоноор, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгах, зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, сургалт сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээ хийх, санхүүжилт, хяналт шинжилгээ, судалгаа явуулах, коронавирусийн халдварын тархалттай тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр 6 бүлэг 30 гаруй заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга, орлогч даргаар аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Онцгой байдлын газрын дарга болон нарийн бичгийн дарга гишүүн 19 байгууллагын удирдлагууд энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна. Тодруулбал, энэ онд Ховд аймгийн 17 суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд зориулан болзошгүй аюул ослоос сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулж, өөрийгөө болон бусдыг аврах анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар олгохоор төлөвлөсөн аж. Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах талаар иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, сурагчдын дунд тэмцээн, дадлага сургуулилт зохион байгуулах, өвөлжилт хүндэрсэн сумдын зорилтод бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, барилга байгууламжийг паспортжуулах зэрэг ажил хийх юм.
Мөн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг аймаг, сумын хэмжээнд боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хот суурин газарт обьектийн гал түймэр гарсан үед ашиглах усны цэг, гидрантын байршлыг нэмэгдүүлэх, тэмдэгжүүлэх, гамшгийн үед ашиглах туслах замын зураглалыг шинэчлэх замаар нэн шаардлагатай түргэн тусламж, гал унтраах, аврах ангийн автомашин саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэх, үүнд хаягжилтийг тодорхой болгох гэх мэт асуудалд анхаарч ажиллахаар боллоо.Тус зөвлөл анхдугаар хурлаа өнөөдөр /2020.01.07/ зохион байгуулж, хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, гишүүдийн саналыг тусгах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан санал солилцсоноор, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгах, зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, сургалт сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээ хийх, санхүүжилт, хяналт шинжилгээ, судалгаа явуулах, коронавирусийн халдварын тархалттай тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр 6 бүлэг 30 гаруй заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга, орлогч даргаар аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Онцгой байдлын газрын дарга болон нарийн бичгийн дарга гишүүн 19 байгууллагын удирдлагууд энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна. Тодруулбал, энэ онд Ховд аймгийн 17 суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд зориулан болзошгүй аюул ослоос сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулж, өөрийгөө болон бусдыг аврах анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар олгохоор төлөвлөсөн аж. Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах талаар иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, сурагчдын дунд тэмцээн, дадлага сургуулилт зохион байгуулах, өвөлжилт хүндэрсэн сумдын зорилтод бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, барилга байгууламжийг паспортжуулах зэрэг ажил хийх юм.
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ
Сэтгэгдэл ( 0)