Цамбагарав уулын өвөрт орших Долоон ногоон нуур сэтэрч байгалийн гамшигт үзэгдэл болжээ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутагт Цамбагарав уулын өвөр байгалийн үзэсгэлэнт газар болох Долоон ногоон нуур 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас сэтэрч гамшигт үзэгдэл боллоо.
Алтай нурууны салбар уулсын нэг болох цаст Цамбагарав уулыг (ДТ 4208) УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор мөс судлалын болон ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар болгосон. Ногоон нуур сэтэрч доош урсахдаа Ганга, Хусны гол, Хад үзүүр гэх мэт 40 гаруй км газраар дайран өнгөрөхдөө улиас, бургас, чацаргана болон бусад зэрлэг ургамал, голын ширгийг бүхэлд нь хамаж асар их ой модыг үгүй хийлээ.

Малчдын ярьж байгаагаар асар их нүргэлсэн дуу чимээ гарсан гэх мэдээлэл байна.
Мөн Баянгол багийн Баян зуслангийн гол зам болох Хадүзүүрийн гүүр урсаж Баянгол багийн иргэдэд эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүргэх, зорчих ямар ч боломжгүй болоод байна. Дээр дурьдсан газруудаас гадна Ширүүн ус, Улиастайн гол, Өвдөгийн гол гэсэн газруудаар салаалан урсаж ой мод, хадлангийн талбай, малын бэлчээрийг их хэмжээгээр устгаж усны түвшин буурахгүй элс, лаг шаваранд дарагдаад байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал
Сэтгэгдэл ( 0)