Мөнххайрхан сумын малчин Э. Эрдэнэбат Монгол Улсын аварга малчин өрхөөр шалгарч шагналаа гардан авлаа
Ховд аймгаас төрөн гарч байгаа Монгол Улсын аварга малчин өрхийн нэг бол Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Э. Эрдэнэбатынх. Тэрээр 1988 онд 8-р анги төгсөөд сумынхаа Оч нэгдэлд илгээлтээр мал дээр гарснаас хойш тасралтгүй 32 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөр бүтээлээ зориулан яваа нэгэн. Э. Эрдэнэбат малчны хот айл Монголын 2 дахь ноён оргил болох Мөнххайрхан уулын энгэр бэлд тэнүүн сайхан хаваржиж урин хавартайгаа золгож байна. Э. Эрдэнэбатын Мал аж ахуйн салбарт гаргасан амжилт бүтээлийг нь төр засгаас өндрөөр үнэлж энэ жил МУ-ын аварга малчин өрхөөр шалгаруулсан тул аварга малчны шагналыг ажлын хэсгийнхэн хотонд нь аваачин гардууллаа.
Өндөр уулын бүс нутагт мал аж ахуй эрхэлнэ гэдэг бол малчдаас ихээхэн тэсвэр хатуужил шаардсан, байгалийн шалгуурыг шантралгүй даван туулах чадамж сорилтой өдөр бүр нүүр тулдаг амаргүй ажил. Байгаль цаг уурын эрс тэс бүс нутагт мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, малын таваарлаг чанар, үүлдэр угсааг сайжруулан нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлнэ гэдэг бол жинхэнэ аварга малчдын хийж чадах ажил гэлтэй. МУ-ын аварга малчин өрхөөр шалгарсан Э. Эрдэнэбатынх 2021 оны жилийн эцсээр 1080 тоо толгой мал тоолуулсан бол энэ хавар 400 орчим төл мал хүлээн авна гэлээ.
Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн малч удмын хэлхээг тасралтгүйгээр нэр төртэй үргэлжлүүлэн яваа энэ айл 4 хүүхэдтэй. Өөрийн ах дүүгээс гадна нутгийн залуу малчдад мал маллах арга туршлагаа харамгүй хуваалцахын зэрэгцээ цөөн малтай залуу малчдыг дэмжин тусалж малчнаар авч ажиллуулах, малжуулах гээд эрдэнэт сүргийнхээ хишиг буяныг олон түмэнтэйгээ хуваалцсаар ирсэн өгөөмөр нэгэн.
Малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, нутгийн онцлогт тохирсон сүргийн бүтцийг бий болгохын тулд малч ухаан зарж Баян-Өлгийн Булган, Увсийн хуц ухнаар цус сэлбэн малынхаа үүлдэр угсааг сайжруулж ашиг шимийг нь хүртсээр иржээ.
Мөнххайрхан сумын малчид хамтын хөдөлмөрийн үр шимийг чухалчилсаар ирсэн байдаг. Тиймдээ ч хэсэг бүлгээрээ хөдөлмөрөөрөө хоршин хоршоо нөхөрлөл байгуулан малын ашиг шимийг нэмэгдүүлэх, сүү цагаан идээг боловсруулан малчдын брэнд бүтээгдэхүүн гаргаж худалдаалах зэргээр нэмэлт орлого олж амьжиргаагаа авч явдаг онцлогтой.
Ийнхүү уулсын оргил Мөнххайрхан уулын энгэр бэлээс МУ-ын аварга малчин өрх шинээр төрлөө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)