Даншиг наадмаар 149 хүүхэд 9 насны 391 хурдан морь унаж уралджээ
Ховд аймгийн Чандмань сумын нутагт болсон “Хан жаргалантын хурд-2022” баруун бүсийн даншиг наадмын хурдан морь унах Уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж эрсдэлгүй наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хамтран ажилласан байна. Хүүхдийн өмнө хүлээсэн чиг үүргээ биелүүлж Хамтран ажилласан Даншиг наадам зохион байгуулах аймгийн салбар комисс, Алтайн унага морин спорт уяачдын холбоо, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, БОЭТ зэрэг байгууллагуудыг онцлох хэрэгтэй.
Уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2022 оны 07 дугаар сарын 27, 28 –ний өдрүүдэд Чандмань сумын ЗДТГ-ын байранд хийж нийт 149 хүүхэд, 464 морь бүртгэгдсэн бөгөөд Гараанд их нас -65, азрага- 41, даага-51, соёолон -48, хязаалан 54, шүдлэн-54, сонгомол дээд-27, дунд-28, доод-23 нийт 9 насны 391 морь гарч хурдаа сорьж уралдлаа. Хүүхэд хамгаалал талаас мэргэжлийн байгууллагууд дараах ажлыг хэвшил болгож ажиллажээ.
Үүнд:
1. Эцэг эх, асран хамгаалагч, уралдаанч хүүхэд, уяач нарын хооронд байгуулах гурвалсан гэрээг 100 хувь байгуулж Хариуцлагажуулав
2. Хүүхдийн морь унах хүсэл эрмэлзэл нь уралдаанч Хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн эсэх хөлсөөр морь унаж байгаа хүүхдүүдийн урамшуулал, хөдөлмөрлөх эрхийг хангах гэрээ хийгдсэн эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө өгөв
3. Морин уралдааны явцад уяач болон уралдаанч хүүхэд ёс зүйгүй үйлдэл гаргах, эмх замбараагүй байдал үүсгэж будлиантуулах, бусдад гэм хор учруулсан тохиолдолд уяачийн морийг барихгүй, бай шагнал олгохгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар сануулга, зөвлөмж өгсөн
4. Уяач бүр уралдаанч хүүхдийн эцэг эхээс бичгээр зөвшөөрөл авч, хурдан морь унаж уралдах хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах Уяачийн хариуцлагын гэрээг 100 хувь байгуулав.
5. Гараанд хүүхдүүд гарах бүрт хамгаалалтын иж бүрэн стандартын хувцас өмсгөсөн эсэхэд хяналт тавьж учирч болох эрсдлээс сэргийлэв
6. Орон нутгийн даатгалын компаниуд Санхүүгийн зохицуулах хороотой байгуулсан гэрээ, орон нутгийн ажилтнуудын байгуулсан гэрээний хуулбарыг авч баталгаажуулан, хүүхэд бүрийг гэнэтийн ослын даатгалд 100 хувь хамруулав
7. Уралдааны явцад 8 хүүхэд мориноос унасан бөгөөд хүүхэд бүр хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмссөн байсан тул гэмтэж бэртсэн эрсдэлгүй, урьдчилан сэргийлэгдэж чадсан
8. Мориноос унасан хүүхэд бүрт эрүүл мэндийн үйлчилгээ шуурхай үзүүлж Уяач болон эцэг эх асран хамгаалагчид хүүхэд бүрийг хүлээлгэн өгөх журмаа хэрэгжүүллээ
9. Зохион байгуулах комисстой хамтран уралдааны замын аюулгүй байдлыг шалгаж, зөвлөн тусласан.
10. Бүртгэгдсэн хүүхэд бүр гараанд гарахын өмнө цахим картаа уншуулж бүртгэгдсэн эсэхээ хянуулж хэвшлээ.
Хяналт шалгалт хийх явцад дараах зөрчил илэрсэн байна.
Хүүхдийн биед скочоор ороож, нарийн уяагаар уяж бэхлэсэн 10 ширхэг богино долгионы станци, стандартын бус 12 ташуур, шуулт 8, шүгэл 4, хадаг 3, асаагуур 4, гялгар уут… зэргийг илрүүлж хураан авч, гуталгүй байсан 2 хүүхдийн гутлыг нь өмсүүлж, өвдгөвч, тохойвчгүй 11 хүүхдийн уяачид зөвлөгөө өгч, Стандарт хувцасгүй 6 хүүхдэд зориулалтын иж бүрэн хувцас өмсгөж уралдаанд оролцуулав.
Хүүхдээ бүртгүүлэхгүй, даатгуулахгүй, өмнөх жилийн болон өөр уралдааны бүртгэл номер зүүлгэж уралдаанд оролцуулахыг завдсан 6 тохиолдлыг илрүүлж, Уралдаанд оролцуулах бэлтгэлээ хангаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн 3 уяачийн морийг барьж, гараанд гаргаагүй.
Мөн Улаанбаатар хот, Төв, Дорнод, Дорноговь зэрэг төвийн болон зүүн бүсийн аймгуудаас ирсэн Уралдаанч хүүхдүүд 2 хүртэлх метрийн урттай ташуур, шуулт хэрэглэж байгаа тохиолдлыг таслан зогсоосон бөгөөд зохион байгуулагч талаас насанд хүрээгүй хүүхдээр морь тавиач хийлгэх, тавиачид төхөөрөмжний хойгуур орж морьд шахах, гараанд гарах явцад бусдын морьдыг шавхуурдаж, урт ташуураар ороолгох байдлаар айлгаж сүрдүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлж, тухайн бүрт нь шаардлага тавьж, таслан зогсоолоо.
Цаашид хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээсэн талуудын оролцоог нэмэгдүүлж, зохион байгуулагдсан уралдаан бүрт тавих хяналтаа сайжруулж ажиллах болно гэдгийг Ховд аймгийн ГБХЗХГ-ын зүгээс мэдэгдэж байлаа.
Эх сурвалж: Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0)