Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих шаардлагатай


  Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд зорилтот аймгуудад сургалт хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Ховд аймагт л гэхэд “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт сургалт хийж МАН болон АН-аас тус бүр 20 хүн, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, ИНБ, ТББ-ын төлөөлөл судлаачдаас бүрдсэн 60 орчим хүнийг оролцуулж жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төр дахь оролцооны талаар мэдээлэл хүргэн ажиллаа.



  Сонгуулийн тухай хуульд бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн 25 -аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг. Гэтэл бүх шатны сонгуулийн эцсийн үр дүнгээр хуульд заасан шиг хүлээлт гардаггүй нь улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй түвшинд байгааг батлан харуулж байна.
Тухайлбал: Ховд аймгийн ИТХ-д 2016 онд 9 эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажилласан бол 2020 онд 7 төлөөлөгч эмэгтэй сонгогдон ажиллаж байна. Дээрх тоон мэдээллээс дүгнэхэд өмнөх 4 жилээс буурсан үзүүлэлт харагдаж байна.




2024 оны УИХ-ын сонгууль болоход 2 жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бол орон нутгийн сонгууль болоход 2,2 жил үлдээд байна.Тиймээс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгуульд нэр дэвших болон дэвшихээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сонгогчдын жендэрийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг сургалт зохион байгуулагчид онцолж байгаа юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)