Ховд аймгийн 17 сумын түвшинд байгаль орчин болон нийгэм эдийн засгийн үнэлгээ хийнэ
Монгол улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хүнс хөдөө аж ахуйн газар гэсэн талуудыг оролцуулан “Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдалд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба шинжлэх ухаанд суурилсан бодлого тодорхойлох нь” сэдэвт баруун бүсийн оролцогч талуудын хамтарсан хурлыг энэ өдөр / 2023.01.11-нд/ ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгуулж байна.
Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 60 жилийн хугацаанд 2,4 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас 3 дахин илүү байна гэж судлаачид тогтоожээ. Иймд байгалийн олон хүчин зүйл тэдгээрийн нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөг олж илрүүлэх нь дасан зохицох, үр ашигтай төлөвлөлт, бодлого гаргах асуудалд чухал ач холбогдолтой гэж үзэн Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Норвеги улсын Осло их сургуультай хамтран томоохон 2 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тиймээс төслүүдийн анхан шатны үр дүн, цаашид хийх боломжит ажлуудтай уялдуулан, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох нь энэ удаагийн хурлын чухал хэсэг гэж хэлж болно.
Уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчинд ихээхэн хэмжээний нөлөөллийг үзүүлдэг төдийгүй улс орны нийгэм эдийн засагт асар их хэмжээний сөрөг хүчин зүйлийг бий болгодог байна.
Ялангуяа Монгол орны хувьд ган зуд хоёр хоршсон тохиолдолд малчид амьжиргааны гол эх үүсвэрээ алдах эрсэл бий болж, улмаар хөдөө орон нутагт ажиллаж амьдрах нийгэм эдийн засгийн байдлаа алдах эрсдэл бий болдог байна. Статистик судалгаанд дурдсанаар 2000-аад оны зудын дараа хөдөөгөөс хот орон нутаг руу шилжсэн иргэдийн тоо 80,000 / наян мянга/ хүрсэн байдаг бол 2010 оны зуднаар энэ тоо 38,000 / гучин найман мянга/-д хүрсэн байдаг байна.
Монгол орон тэр дундаа баруун бүс нутгийн хүйтэн мандлын өөрчлөлт түүний экосистемд үзүүлэх нөлөөг тооцоолох, Ховд аймгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг байгаль орчин, нийгэм эдийн засгийн талаас нэгдсэн байдлаар үнэлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогын зөвлөмжийг боловсруулах юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)