"Хөөмийн соёлын өвийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо.
Монгол хөөмийн уламжлалт урлагийн хөгжлийн чиг хандлагын талаар гадаад, дотоодын их дээд сургуулийн судлаачид, өвлөн уламжлагч, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны ажлыг нь дэмжих, олон нийтэд соёлын өвөөрөө бахархах үзэл хандлага бий болгох зорилготой "ХӨӨМИЙН СОЁЛЫН ӨВИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хэлэлцүүлгийг Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нээж үг хэлсэн ба соёлын биет бус өв тэр дундаа Хөөмийн соёлын өвийн хөгжлийн тал дээр орон нутагт хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогын баримтыг танилцууллаа.
Дээрх хэлэлцүүлэгт гадаад, дотоодын их сургуулийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлч, өвлөн уламжлагч нарын илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн ба Морин хуурын чуулгын морин хуурч, хөөмийч Н.Ашид-“Монгол хэлний авиа-хөөмэйн авиан зохирол”, СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн докторант М.Амаржаргал-“Монгол хөөмийн төрөл ангиллын асуудалд”, МУБИС-ийн докторант О.Хийморьт-“Хөөмэйн ур чадвар хичээлийн цахимжсан сургалтын арга барил", Япон улсын Күмамото их сургуулийн докторант Царсуу-Өвлөн уламжлагчийн хувьд "Хөөмий" гэж юу вэ?: Малчин амьдралын дундаас сэтгэгдэх зүйл" зэрэг илтгэлүүд онцлог байсан юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч нараас дараа жил болох Хөөмийн олон улсын наадамтай хамтатган "Хөөмийн чуулга уулзалт"-ийг зохион байгуулах санал гарсан ба соёл, урлагийн газраас энэхүү саналыг ажил хэрэг болгож хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан аймгийн ЗДТГ, СӨҮТ, МУИС, МУБИС, СУИС, Морин хуурын чуулга, Япон улсын Күмамотогийн их сургуулийн удирдлагуудад баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: Ховд аймгийн Соёл, урлагийн газар

Сэтгэгдэл ( 0)