Аймгийн Онцгой Комисс хуралдлаа.
Онцгой комиссын гишүүдийн 90 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар:
▪️ Хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах нөхцөл байдлын талаарх мэдээлэл
▪️ Үдийн хоол, сүү хөтөлбөрийн талаарх мэдээлэл
▪️ Эрүүл мэндийн газрын мэдээлэл
▪️ Өвс тэжээлийн аймгийн аюулгүйн нөөц бэлтгэх, шатахуун, махны талаарх мэдээлэл
▪️ Үенч суманд үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээлэл зэрэг найман асуудал хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан холбогдох албан тушаалтнууд мэдээлэл танилцуулж, онцгой комиссын гишүүдийн саналыг тусган хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Тухайлбал: Мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллээр 2024-2025 оны өвөл, хавар аймгийн хэмжээнд 3.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарчээ. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хүрээнд малчдын түвшинд 58,6 мянган тн өвс, 3,0 мянган тн тэжээл, 8,0 мянган тн хужир шүү бэлтгэнэ. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32,0 мянган тн өвс, 628,6 тн тэжээл, 1289 тн хужир шүү бэлтгэсэн байна. Энэ нь аймгийн хэмжээнд хадлан бэлтгэл 54.6 хувьтай байгаа үзүүлэлт юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор аймагт 150 тн өвс, 50 тн тэжээл, сумдад 50 тн өвс, 30 тн тэжээл, аймгийн дүнгээр 1000 тн өвс, 560 тн тэжээл бүрдүүлсэн байх чиглэл өгсөн. Одоогоор сумдын аюулгүйн нөөцөд нийт 69.9 тн өвс, 90 тн тэжээл бэлтгээд байна.
Иймээс хадлан бэлтгэл болон аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 2024 оны 10-р сарын 1-ний дотор бүрдүүлж ажиллах чиглэлийг өгөв.
Түүнчлэн, хаврын улиралд мах, махан бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн махны нөөц бүрдүүлэх, үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах,
- Зэргэлдээ Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан эл өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж иргэд олон нийтийн дунд мэдээ мэдээлэл хүргэх, тандалт судалгааг сум багийн түвшинд хийж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах
- Төв суурин газрын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сумдын иргэдийн хэрэгцээнд хэрэглэгдэх бүхэл нүүрсний бодит хэрэгцээг тодорхойлох, нүүрсний уурхайнуудын нөхцөл байдалтай газар дээр танилцаж дүгнэлт гаргах, нүүрс олголтыг цахимжуулах ажлын хэсгийг байгуулах
- Өвөлжилттэй холбоотой зарим засвар үйлчилгээний зардлын асуудлыг тус тус шийдвэрлэв.
Үүнээс гадна “Сүү” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжил, кальци дутагдлыг нөхөх амин дэмийг агуулсан сүүн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлтэй, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдтэй гэрээ байгуулах замаар худалдан авалт хийх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд батлагдсан хуваарийн дагуу олгож байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болголоо.
Аймгийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр “Сүү” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээний ЕБ-ын 25 сургуулийн 1-5 дугаар ангид суралцах 10,672 суралцагч, СӨБ-ын 33 байгууллагын 6925 суралцагч тус тус бүрд 7 хоногт 3 удаа 1 суралцагчид 200 мл сүү өгөх юм байна.
Эх сурвалж: ЗДТГ пэйж хуудас

Сэтгэгдэл ( 0)