АЛТАЙ СОЁНЫ ЭКО БҮС ДЭХ МӨНХХАЙРХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР


МӨНХХАЙРХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Хамгаалагдсан он: 2006 он
Газар нутгийн хэмжээ: 301144 га
Мөнххайрхан уул нь Баян-Өлгий аймгийн Булган сум,Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 км-ийн өргөнтэй, баруун хойноос зүүн ургаш чиглэн 200 гаруй км үргэлжлэн оршдог Монгол орны хоёр дахь өндөр оргил юм.
Төв Азийн цөлийн нөлөөлөлд орших хязгаарлагдмал эмзэг нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий энэхүү өндөр уулынөвөрмөц ландшафтыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн цэвэр усны асар их нөөцийг хадгалж, хамгаалах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ мөнх цас, мөсөөр тэжээгддэг Алтайн нурууны ар, өвөр хажуугаас эх аван урсах их, бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтой юм.
Монгол Алтайн мөсөн голуудын дундаж зузаан 56 м байдаг бол Алтай Таван богд, Мөнххайрхан уулын мөсдлийн төвүүд 130 гаруй метр хүрч нийт мөсөн голын нөөц ус 63 миллиард шоо метр буюу тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг хоёр дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны асар их нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна.
Мөнххайрхан уулын 5 оргилын нэг болох Жамъянгарав оргил.
Энэ нь Хөх нуурын эхэнд байх бөгөөд оройд нь цастогтдоггүй, Урианхай ард түмэн энэ оргилыг шүтэн дээдлэж, сүү идээнийхээ дээжийг өгрөж, амь нас, амьдралаа даатгаж ирсэн түүхтэй:
Сүхбаатар оргил: Мөнххайрхан уулын ноён оргил бөгөөд д.т.д 4362м өргөгдсөн Монгол орны хочр дахь өндөр оргил юм. Мөнххайрхан ууланд авиралт хийхээр ирсэн жуулчид энэхүү оргилд авирдаг.
Мөнххайрхан уулын орёимд мөстлөгийн гаралтай Хөх, Шуурхай, Борт, Сөнхөл зэрэг 100 орчим жижиг цэнгэг нуурууд оршино. Голуудын усны тэжээлд мөнх цас, мөсөн голын ус, булаг шанд, цэвдэгт ул хөрсний ус гол үүрэг гүйцэтгэж борооны ус багахан хувийг эзэлнэ. Голын усны жилийн горимд гар усны үер, хур борооны үер, өвлийн өвлийн гачиг үеийн аль аль нь ажиглагдах боловч хаврын шар усны үер 5 дугаар сард эхлээд мөнх цас, мөсөн голынхайлалтаас болоод 9 дүгээр сар хүртэл үргэлжилдэг байна. Ийнхүү зуныхур борооны ус мөнх цас, мөсний хайлсан устай нийлээд зуны турш голын үерлэлт тасралтгүй үргэлжилдэг онцлогтой.
Мөнххайрхан уул, түүний орчимд ерөнхийдөө хур тундас багатай, өвөл зун, өдөр шөнийн температурын ялгаа ихтэй, эх газрын хуурайвтар сэрүүн уур амьсгалтай. Хамгийн хүйтэн 1-р сарын агаарын дундаж температур-17-24 С, 7-р сарынх+ 12+15 С, жилийн дундаж нь -1-3 С орчим байна.
Мөнххайрханы нуруу нь ховор, ховордсон амьтан, ургамлын олон зүйлийн шүтэн амьдрах нэн чухал газар учраас улсын тусгай хамгаалалтанд хамруулсан болно.
Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутагт аргаль, янгир, буга, ирвэс, алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен, суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын улаан номонд орсон тойрмын хонин гүрвэл зөвхөн Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй Булган голд, Алтайн нурууны эндемик дөрвөлжин далавчит царцаа энэ газарт элбэг байдаг.

Ногоон бах / Bufo pewzowi/

Өвгөт тогоруу /Anthropoides virgo/

Дөрвөлжин далавчит царцаа /Eclipophleps Serg. Tarb/

Саарал чоно /Canis Lupus/

Янгир

Тойрмын хонин гүрвэл / Phrynocephalus helioscopus/
Мөнххайрханы нуруунд Монгол улсын улаан номонд орсон алтайн сонгино, вансэмбэрүү, хоин арц, алтан гагнуур зэрэг ургамал нилээд элбэг тархацтай тохиолдоно. Мөн Мөнххайрханы нуруунаас эх аван урсдаг Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голуудын татам дагуу шинэс, улаан хус, бургас, заган ой, харгана, чацфаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг нь нэн үзэсгэлэнтэй.
Ховд аймгийн булган сумын нутаг Залаа уул, магнай уул, Баяндаваа орчмын “ Их онгог” зэрэг газруудад дэлхийд ховордсон Ази тивд зөвхөн Монголд байдаг нэн ховор ургамал болох “Залаархаг хаваг буюу чийр” ургадаг.

Нөмрөгт банздоо –Вансэмбэрүү

Алтан гагнуур

Хонин арц



Алтайн сонгино

Хөх удвал
ТҮҮХ, ДУРСГАЛ
Дөрөвдөгч галвын үеэс Монгол Алтайн нурууны экологи, газар зүйн тааламжтай хүчин зүйлээс үүдэж тус бүс нутагт эртний хүмүүс аж төрөн сууж, давтагдашгүй соёлоо бүтээсээр иржээ. Мөнххайрханы байгалийн цогцолбор газарт эрт үеийн булш, хиргисүүр, буган чулуун хөшөө, хадны сүг зураг зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлсийн арвин өвтэй билээ.
Долоон нуурын Улаан толгойн хадны бичээсийн үсгийн хэлбэр бичигдсэн байдал зэргийг нь бусад газраас олдсон бичгийн дурсгалуудтай харьцуулан үзээд Төв болон Дундад Азид дэлгэрч байсан Христосын шашны Нэсторуудын хэрэглэж байсан эртний сири бичиг болохыг судлаач Ю. Болдбаатар анх тэмдэглэжээ.


Долоон нуурын Улаан толгойн хадны бичээс
Хар говийн буган чулуун хөшөө
Хар говийн буган чулуун хөшөө нь Алтай Соёны амьтны бодит дүрст буган хөшөөний төрөлд хамаарагдана.
Тэлэнгэтийн буган чулуун хөшөө
Манай орны нутгаас одоогоор олдоод буй буган хөшөөдийн дотор бух дүрсэлсэн тохиолдол Тэлэнгидийн амны хөшөөнөөс өөр үгүй.
Шуурхайн хүн чулуун хөшөө
Шуурхайн хүн чулуун хөшөө нь Түргийн үеийн дурсгалууд дотроосдалайн төвшнөөс дээш хамгийн өндөр цэгт оршдог онцлогтой.
Улаан говийн хүн чулуун хөшөө
Доод Улаан говийн хүн чулуун хөшөөг 1988 онд шинээр илрүүлжээ.


НУТГИЙН ИРГЭД
Мөнххайрхан уулын араар урианхайчууд, өвөр талд нь казакууд нутаглан амьдрахаас гадна орчны бүс нутгаар захчин, торгуудууд хаяа залган нутагладаг бөгөөд өөо өөрийн өвөрмөц, дахин давтагдашгүй зан заншилаа өнөөг хүртэл хадгалан ирсэн ард түмэн юм.
Мөнххайрханы БЦГ-ын нутаг дээр нийтдээ 1000 орчим өрхийн 4600 хүн ам байнга амьдран сууж 90096 орчим мал бэлчээрлэж байна. Энэ нь тус уогуолборт газрын нутаг дээр орших хоёрсумын нийт хүн амын 26%, нийт малын 40 орчим хувь нь юм. Тус бүс нутаг болон түүний ойролцоо оршин суугчдын дийлэнх / бүх өрхийн 87%/ нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсьэр нь мал аж ахуй бөгөөд ард иргэд орлогынхоо 20-25%-ийг ноолуураас, 30-35%-ийг мал махнаас, 3-10,-ийг арьс шир борлуулж олдог байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Аялал жуулчлалын бүсэд цогцолборт газрын хамгийн үзэсгэлэнтэй газрууд болох Ёлтын хавцал, Буурал хайрхан, Хөх нуур, Долоон нуурын эх, Шуурхайн эх, Баянсай, сөнхөл, Сэрүүн үэрэг газрууд хамрагдана.
Мөнххайрхан ууланд ирж байгаль сонирхож буй жуулчид алсаас сүндэрлэн харагдах мөнх цаст уулын өвөрмөц тогтоцууд болох мөсөн ханатай нуурууд, мөсөн толгод, эндээс эх аван урсдаг ширүүн урсгалт голууд, өндөр хадан хясаанаас солонгорон буух том жижиг хүрхрээ, боргио, цэнгэг устай загас жараахайгаар элбэг нуур цөөрөм, бургас, улиас, хус, харгана, чацаргана, балгана зэрэг мод бут хосолсон үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхон, фото зураг авах боломжтойгоос гадна хүн төрөлхтний түүх, соёлын дурсгалт газруудаар аялах боломжтой юм.Жуулчид аялагчдын ихээр явдаг замд байдаг мэлхий хад, бух чулуу зэрэг нь байгаль эхийн урласан өвөрмөц тогтоц бөгөөд хүмүүсийн сонирхол татахуйц байгалийн урлан юм. Мөн нутгийн иргэдийн өвөрмөц зан заншил, ахуй байдалтай танилцах боломжтой.
Мөн мөсөн толгодын мөсөн дээр нутгийн нэрээр нэрлэгдсэн шилэнд хийхэд ус болон хувирдаг хорхой буюу цасны гавар үзэх боломжтой.

Долоон нуурын эхний мөсөн гол
Сэрүүний хөндий
Мөнххайрхан уул
Жоншин агуйн өрх
Мөнххайрханы нуруунд уулын спорт, адал явдалт усан спорт, угсаатны зүй, ховор амьтан ургамалыг түшиглэсэн байгалийн аялал/ морин, явган, фото аялал/ , судалгаа шинжилгээ сургалт танин мэдэхүй, тахилгат овооны ёслол зэрэг аялал жуулчлал эрхлэх давуу тал, боломжууд байдаг.


БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ МӨРДӨХ ЗАРЧИМ
Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан онцгой, аялал жуулчлал, хязгаарлалтын гэсэн 3 бүсэд хуваана.
Онцгой бүсэд:
  • Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Судалгаа, шинжилгээний ажил явуулах
  • Ургамал, амьтаны  өсч үржих нөхцөлийг хангах\
  • Байгалийн гамшигаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах
Аялал жуулчлалын бүсэд:
-Онцгой бүсэд заасан үйл ажиллагаа явуулах
-Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх
- Батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу ан амьтан тэдгээрийн сүргийн бүтцийг зохицуулах
-Рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах
- Байгалийн аялал, жуулчлалыг зохион байгуулах
- Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох
-Зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх
-Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх
-нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах
-Зөвшөөрөгдсөн газар загас барих
Жич: Дээрх бүсүүдэд эдгээрээс бусад үйл ажиллагаагхориглоно
ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД
-Онцгой, аялал жуулчлалын бүсэд заасан үйл ажиллагаа
- Уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх
-аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно.
ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эрхэм зорилго
Мөнххайрханы байгалийн цогцолборт газар нь тухайн бүс нутгийн байгалийн унаган төрх, нэн ховор, ховор амьтан, ургамал, тэдний амьдрах орчин, байгаль экологийн тэнцлийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглахад төр, өрд иргэд, ААН байгууллагын хамтын дэмжлэг туслалцаатайгаар үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулахад оршино.
Холбоо барих:
Хаяг: Мөнххайрхан багалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа Ховд аймаг, Мөнххайрхан сум, Монгол улс
Утас: 93094354

 




Сэтгэгдэл ( 0)