ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР
Хамгаалалтанд авсан он: 1977
Байршил: Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ховд аймгийн Ховд сумдын нутгийн заагт оршдог.
Газар нутгийн хэмжээ: 65920 га
Монгол Алтайн гол нурууны салбар болох Хөх Сэрхийн нуруу нь олон зүйл ан амьтан, жигүүртэн агуулсан Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг илтгэх дархан цаазат газар юм.
Хөх Сэрхийн нуруу нь Монгол Алтайн гол нурууны хойд хэсэг бөгөөд аргаль, янгирын гол идээшил нутаг төдийгүй Монгол Алтайн нурууны байгалийн унаган төрх экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий нутаг юм. Тус нутгийн төв хэсэгт Хөх Сэрхийн нуруу / 3753м/ байрлах ба түүний зэрэгцээ Дэлүүний нуруу /3433м/, Тахилтын нуруу /4019м/, Нүцгэн хүрэн уул /3044м/, Бүргэд уул /3775м/, Ар тэрэгт/2755м/, Өвөр тэрэгт /2478м/ зэрэг мөсдлийн хунх, нуранги асга, гүн хавцал, ам хөндий бүхий хадат өндөр уулсаас голлон тогтоно.Тус дархан цаазат газар нь өөрийн онцлог байдлаар тухайн байгалийн мужлалыг бүрэн төлөөлөхөөс гадна аргаль, Янгир, зэрлэг гахай, халиун буга, үнэг, чоно, хярс, мануул, цагаан үен, өмхий хүрэн, ирвэс, шилүүс, жигүүртнээс алтайн хойлог, сойр, хөтрүү, ятуу, тогшуул, шаазгай, болжмор, тогоруу, тагтаа, шонхор, элээ, бүргэд, шар шувуу, ёл, галуу, нугас, ангир, хун, цахлай гэх мэт.
Нуур голуудад нь Монгол хадран, цурхай загас, үргэж дүрвэхгүй тааваараа тогтвортой нутагшиж өсөн үржих бололцоотой, байгалийн нөхцөл бартаа саад нь өөрөө хамгаалж чадахуйц өвөрмөц нутаг юм. Мөн хонин арц, вансэмбэрүү банздоо, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургадаг.
БОЛГАРЫН ПЛОВПИВТ- Дэлхийн ангийн яармагт Хөх Сэрхийн нурууны Алтайн угалзын эвэр 1974 онд хэмжээгээрээ дэлхийн рекорд тогтоосон нь одоо болтол хадгалсаар байгаа билээ.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ МӨРДӨХ ДЭГЛЭМ
Дархан цаазат газар нь хамгаалалтын горим бүхий онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн бүстэй.
Онгон бүсэд:
-Зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах
- Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх
Хамгаалалтын бүсэд:
-Онгон бүсэд заасан үйл ажиллагаа
-Ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах
-Байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах
-Биотехникийн арга хэмжээ авах
Хязгаарлалтын бүсэд:
/ ТХГН-ийн тухай хуулиас 1995 он/
НУТГИЙН ИРГЭД
Тус бүс нутаг нь казах, урианхай зэрэг олон үндэстэн, ястны өлгий нутаг юм. Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн өвөрмөц ахуй, түүх, соёл, зан заншил, амьдрах арга ухаантай билээ.
Нутгийн иргэдийн дийлэнх хувийг казах үндэстэнүүд эзэлдэг. Казах буюу касах, хасаг гэдэг нэр 10-р зууны үеэс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. Энэ нэрийн учрыг олон янзаар тайлбарладаг. “Зовлонгоос зайлах, зугтах” хэмээсэн утгатай “ Казах” гэсэн үгээр тус аймаг нэрлэгдсэн гэдэг санал бий.
Казахууд нь Төв Азийн моринд гарамгай, бүргэдээр ав хийдэг, баатарлаг нүүдэлчин үндэстэн юм. Казах түмний гарал үүслийн тухайд ярьвал суут богд их эзэн Чингис хааны хүү Цагадайн байгуулсан Цагадайн улсаас эхлэх нь зохилтой болов уу. Казахууд нь Ислам шашинтай бөгөөд Цагаадайн Түрэг хэлний нэгэн хэлбэрээр нь ярьдаг.
Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газар, түүний орчмын бүс нутгийн сумд 30000 хүн амьдарч, 500000 толгой мал бэлчээр ашиглаж, 18 гүний худаг, Чихэртэй, Ганц модны халуун рашаанд жилд 650 хүн эмчлүүлж сувилуулж, гадаад дотоодын 200 гаруй жуулчин, аялагчид ирдэг байна.
Хөх Сэрхийн нуруу, түүний орчны бүс нутаг нь эртний нүүдэлчдийн түүх, соёлын дурсгалаар нэн баялаг, Буянт голын эх, Чихэртэй гол, Ганц модны гол, Ахуунтын гол, Бүргэдийн голууд зэрэг олон тооны булаг шанд, том жижиг нуур, цөөрөм нь хүн, малыг ундны усаар хангаж байдаг ба Баруун Монголын гадагш урсгалтай ай савыг цэнгэг усаар тэжээж ирснээрээ асар их үнэ цэнэтэй нутаг билээ.
Дархан цаазат газарт олон жилийн турш өвлийн улиралд отор нүүдэл хийэ, олон тооны мал бэлчээснээс ховор амьтдын амьдрах орчин алдагдаж, бэлчээр талхагдалд орж эхэлсэн байна. Мөн Буянт голын дагуух бургасан шугуйг түлшинд ашиглаж байгаа нь голын усны төвшинд нөлөөлж байна.
ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2002 онд ХөхСэрхийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааг байгуулж хүний нөөцийн болон техникийн чадавхийг сайжруулсан.
Орчны бүсийн хуулийн дагуу орчны бүсийн 2 суманд орчны бүсийн зөвлөл байгуулсан. Орчны бүсийн зөвлөл бүр нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөл нь орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй ажил төрлийн холбоо тогтоон хамтран ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуультай байнга хамтарч ажилладаг ба сурагчдын дунд байгаль хамгааллын чиглэлээр “Ирвэс”, “ Хөх Сэрх” нэртэй хоёр клуб ажиллаж байна. Хамгаалалтын захиргаа мэдээлэл сургалтын төвийг тогтмол ажиллуулж байгаль хамгаалагчид болон нутгийн ард иргэдэд сард 1 удаа сургалт явуулж байна.
Харилцах хаяг: Байн-Өлгий аймаг, Дэлүүн сум, Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа.

- Онгон, хамгаалалтын бүсэд заасан үйл ажиллагаа
- Хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх
- Ан амьтны тооллого, батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу тэдгээрийн сүргийн бүтцийг зохицуулах
- Рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах
- Байгалийн аялал, жуулчлалыг зохион байгуулах
- Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох
- Зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх
- Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх
- Нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах

Сэтгэгдэл ( 0)