ХАМГИЙН АЛДАРТАЙ ТЭМЦЭГЧ ГАЛСАНДАНЗАНГИЙН АМАРСАНАА


Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Ойрадын бага хаан. Амарсанаа багаасаа сэргэлэн цовоо, бичиг, цэргийн эрдэмд боловсронгуй тул үе залгамжлагчид нь сэрэмжлэн өндөр тушаал өгөхөөс эмээж байв.
Ойрадын их эвдрэлийн үе 1750 онд Амарсанаа үе улиран хаанчлах явдлыг эсэргүүцэн, сонгуулийн үндсэн дээр хаан ширээнд суух саналыг дэвшүүлсэн боловч тэр нь бүтэлгүйтэж ганцаардахад Манж нар өөртөө татах бодлого явуулж Чин вангийн зэрэг өргөмжилж, баруун Монгол дахь Манж цэргийн дэд жанжин болгожээ.
Гэвч тэрээр манжид дагаар орсонгүй. Хотгойдын ван Чингүнжав нартай хамтран Манжийн эсрэг зэвсэгт бослого гаргаж, ард түмнийг уриалан Монголд байсан Хятадын мөлжимтгий худалдаачид, мөнгө хүүлэгчдийн эсрэг тэмцэж байлаа. Баруун монголын  энэ тэмцлийг Халхын дөрвөн аймгийн ард олон нийтээр дэмжсэн байна.
Манж чин улс энэхүү тэмцлийг дарахын тулд Зүүнгарт болон Халхад дөрвөн удаа цэрэг оруулсны гурав нь босогчдод бут цохигдов.
Амарсанаагийн 3000 цэрэг Манжийн 10000 цэрэгтэй 17 хоног шаргуу тулалдаж хүчний давууд автан ялагдаж, Амарсанаа өөрөө Орос оронд цөөн цэрэгтэй зугтаж очоод 1757 оны 09 дүгээр сард Томск хотод нас баржээ.
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж түүхийн хуудасныы нэрээ дархалсан эрэлхэг жанжин Амарсанаагийн хөшөө Ховд хотод бий.
Ховд аймгийн Хамгийн Хамгийн Хамгийн номоос




Сэтгэгдэл ( 0)