ХАМГИЙН АЛДАРТАЙ ЦЭРГИЙН ЖАНЖИН ХАТАРБААТАР МАГСАРЖАВ


С. Магсаржав 1877 онд Сайн ноён хан аймгийн Ганжууржав түшээ гүний хошууны нутаг Гучин Гурт Гурван Хайлантай хэмээх газар төрсөн. Тэрээр бичгийн болон цэргийн эрдэмд сайн боловсорсон, цэргийн гарамгай жанжин, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч монголын төрийн нэрт зүтгэлтэн байв. 1911 онд Хатан баатар Магсаржавыг Ховдын халхын жасаанд төлөөлөгчөөр томилон суулгажээ. Тэрээр Ховдод очоод Монгол улсын Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Их хүрээ, Улиастайд манжийн ноёрхол устаж, тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг Ховдын амбанд албан ёсоор мэдэгдэж, баруун хязгаарын бүрэн эрхийг халхын жасаанд шилжүүлэн өгөхийг тулган шаарджээ. Гэтэл Ховдын амбан энэ шаардлагыг үл зөвшөөрөн цэрэг нэмэн бэлтгэж, шинээр хамгаалалт байгуулан халхын жасааныхныг хүйс тэмтрэн устгаад, эсэргүүцэн тэмцэхээр бэлтэгж буй нь илэрхий болсон тул Магсаржав цагийн байдал хүндэрсэн энэ үед улсаа бат тогтоохын билэгшээл болгон төрийн тамгаа авч гардаг заншилтай монгол төрийн ёсоор халхын жасааны тамгыг авч Нийслэл хүрээнд хүрэлцэн иржээ. Монгол Улсын Засгийн газар хэрэг яьщвдал ийнхүү онц түгшүүртэй болсон үед баруун хязгаарыг төвшигтгэн тогттох сайдад Манлай баатар ван Дамдинсүрэн, Хатан баатар Магсаржав нарыг томилон их цэргийн хамт Нийслэл хүрээнээс мордуулжээ. Ийнхүү Ховд хотыг чөлөөлөх байлдааныг гардан удирдаж баруун монголыг манжийн ноёрхолоос чөлөөлөхөд гарамгай гавьяа байгуулсан учир Түшээ гүнгийн хэргэм, Хатанбаатар цол, Үе улирах хошууны бэйс, хоёр нүдэт тогсон отогоор сайшаан шагнажээ. Магсаржав 1921 оны эхээр Монгол ардын түр засгийн газрын цэргийн ерөнхий жанжин Д. Сүхбаатартай холбоо барьж ардын хувьсгалыг дэмжин улмаар Нийслэл хүрээг чөлөөлж, ардын эрхт Монгол улс ббайгуулагдсаны дараа Улиастайд байсан Вандановын цэргийг гэнэдүүлэн цохиж баруун Монголыг чөлөөлөх дайнд оролцжээ. Тэрээр 1921 онд цэргийн яамны дэд сайд, 1923- оноос тэргүүн сайдаар томилогдон ажиллав. С. Магсаржав Монгол, Орос цэргийн хамтын ажиллагааг үүсгэн бэхжүүлэх шинэ армийг бататган улс төр байлдааны чадварыг дээшлүүлэх талаар их зүйл хийсэн хүн юм. Түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн 1948 онд Ховд хотын Кино театрыг Хатанбаатар Магсаржавын нэрэмжит болгож байжээ.
Ховд аймгийн Хамгийн Хамгийн Хамгийн номоос




Сэтгэгдэл ( 1)

2020 оны 02 сарын 27-нд

Хамт тэмцэж явсан Манлайбаатарыгаа шоронд алуулсанд нь их гайхдаг. Уг нь ван ч болчихдог лам ч болчихдог их шидтэй хүн байсийм гэнэлээ