БУЯНТ СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН 3 ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

  Монголын уламжлалт сар шинийн босгон дээр салбар салбарын алдартан гавъяатнуудыг улс орон нутаг нь алдаршуулдаг уламжлалын дагуу шороон гахай жилийн босгон дээр Ховд аймгийн Буянт сумаас улсын аварга малчнаар Норжинхайрхан багийн малчин Магсархүүгийн Мөнхбат, Улсын аварга тариаланчаар Рахмааны Хаугажай нар тодорч шагналаа гардан авсан бол Аймгийн ЗД-ын зөвлөлийн шийдвэр, ЗД-ын захирамжаар аймгийн аварга малчин 3, аймгийн аварга тариаланч 2 төрөн гарлаа. Эдгээр аваргуудын нэгээр Буянт сумын Цагаанбургас багийн малчин Загдхүүгийн Ням-Осорыг нэрлэж байна. Аймгийн аварга малчны болзол хангасан түүний шагналыг ЗДТГ-аас томилогдсон ЗД-ын зөвлөх Д.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг хотонд нь очиж гардуулан өглөө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С. Гантөмөр, ХААГ-ын мэргэжилтэн Р.Тогтохбаяр болон Буянт сумын удирдлагууд ажиллаа. Загдхүүгийн Ням-Осор малчных сумын төвөөс 40 орчим км-ийн алсад, Цагаанбургас багийн нутаг Цагаан голд өнөтэй сайхан өвөлжиж байна. Тэрээр ОХУ-д хүнд машин механизмын оператор мэргэжилээр суралаж төгсөөд, зам гүүрт эксковаторын жолоочоор 30 гаруй жил хөдөлмөрлөж байгаад хожмоо мал аж ахуй эрхлэх болсон байна. Буянт мал сүргээ даган, үр шимийг нь хүртэж 28 жилийн турш хөдөлмөрлөсөн түүний сум орон нутгийнхаа нийгэм эдийн засагт оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү аварга малчнаар шалгаруулжээ.

Аймгийн аварга малчин З.Ням-Осор мал сүргийнхээ тоо толгойг жил бүр төлөөр нь өсгөж 2018 оны жилийн эцсээр 1100 тоо толгой мал тоолуулсан байна. Сүргийн бүтэц, чанар, ашиг шимийг нь дээшлүүлэхийн төлөө олон жил хөдөлмөрлөсний үр дүнд нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, өрхийн орлогоо сайжруулж чаджээ. Аймгийн аварга малчин З.Ням-Осорын ээж Загдхүү насаараа Буянт суманд үхэр маллаж байсан алдартай малчдын нэг. Харин З.Ням-Осор малчин бог малыг илүүтэй өсгөн үржүүлэхийг зорьдог байна. Түүний нагац ах аймаг сумын аварга малчин. Тиймээс ахаасаа мал маллах арга туршлага сууж, мал сүргээ өвсний сөл дагуулан маллаж, нөмөр нөөлөгтэй дулаан газрыг сонгон өвөлждөг учир малын зүй бус хорогдол үзэх нь ховор байдаг байна.Сүүлийн жилүүдэд нуур тойрсон сумдын малчдын хувьд хүндхэн өвөлждөг болсон байна. Нуурын андатор их хэмжээгээр өссөн учир зэгэс хулсны үндэсийг таслан, газар нутгийг сүйтгэсэнээр малчдын өвөлжөөний арал, бууц бүхэлдээ усанд автан хэвтэргүй болж мөстсөн учир мал тараг тэвээргээ алдаж, сульдан доройтоход хүрээд байгааг хэлж байсаан. Цаашид аймаг орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нуурын андаторын тоо толгойг зохистой хэмжээнд барих тал дээр анхааран ажиллахгүй бол нуур тойрсон сум багийн мал, малчид бэлчээр газар нутаггүй, хадлан тэжээл бэлтгэх боломжгүй болох эрсдэлд ороод байгаа талаар хэлж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)