ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ДОЛООН МЭРГЭН- ТҮҮНИЙ НАМТАР, СУРГААЛ, ҮЗЭЛ
СОЛОН
Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан / 638 онд төрж 79 наслаад 559 онд нас барсан/, яруу найрагч, Афины хууль тогтоогч Солон / Solon/ дээд язгууртны гэр бүлд мэндэлсэн боловч жирийн иргэдийн зиндаанд амь зуудаг байжээ. Түүнийг Афины ардчиллын эцэг гэдгээр нь түүхэнд тодоор тэмдэглэсэн бий. Залуу цагтаа Солон худалдаа наймаа эрхэлж явсан аж.
Арилжаа наймааны ажлаар олон газраар хэрэн жуулчилсан бөгөөд ийн аялж явах зуураа нэгэнтээ Египетийн бөөгийн амнаас: -Танай герегчүүд эртний ертөнцийг мэдэхгүйн зэрэгцээ, мэдэж байгаа юманд чинь урьд эртийн шинж юу ч үгүй учир хэзээд балчираараа үлдэнэ гэсэн үг дуулсан нь эх орондоо төгс нийгэм цогцлоох хүслийг нь өдөөсөн гэдэг.
Ийнхүү Египетээр аялж явахдаа Солон Атлантида хэмээх домгийн орны тухай яриаг анх түрүүн олж сонссон аж. Энэ тухай Платон бичсэн нь бий.Солон цэцэн цэлмэг хүн байв.
Нэгэн хаан гойд ганган хувцас өмсөөд түүнд хандан: Үүнээс тансаг, гоёмсог эдийг чи өмнө нь харсан уу? Гэж асууж л дээ. Гүн ухаантан хариуд нь: Тахиа, Гургууль, Тогос гээд бишгүй л үзсэн.Тэдний гоёлыг байгаль өөрөө өгсөн болохоор, наадхаас чинь мянга дахин илүү хэмээжээ.
Цэцэн ухаан гармааргүй үед ч тэр гойдын уран үг хэлдэг байжээ. Солон нас барсан хүүгийнхээ хойноос гашуудан уйлж суухад нөхөд нь арагдаж, уйлаад яахав нэмэргүй шүү дээ гэхэд тэрээр: Харин тийм ээ ямар ч нэмэргүй учраас л би уйлж байгаа юм гэж хариулсан байдаг.
Түүхэнд Солон бол долоон мэргэний дотроос хамгийн ухаантай нь, бүх яруу найрагчийн дотроос хамгийн ариун дээд нь билээ гэж тэмдэглэсэн байдаг.
Солоны сургааль, үзэл
-Хууль бол аалзны шүлсэрхүү юм. Сул дорой хүнийг тэр гарах газаргүй болтол нь хэрэн торлодог, харин хүчтэй нь түүнийг таслан одох бүлгээ. -Их хэрэг гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй.
-Олон хүнд аймаар санагддаг хүн тэр чинээгээрээ олон хүнээс болгоомжлох ёстой.
- Хөрөнгө баялагаас цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг.
-Төрийн албаны хүн согтуу байж үзэгдэх л юм бол, даруй цаазлан хороовоос зохино.
- Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь.
- Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.
- Гэмт хэргийг яавал ор үндсээр нь устгаж болох тухай Солоноос асуухад: -Гэмт үйлдэл нь хохирогч ганц нэг хүнд төдийгүй, хөндлөнгийн бусад улсад ч адилхан төвөг учруулбал л... гэж хариулжээ.
-Ард олны эрх мэдлийн дор аж төрөх л надад юу юунаас илүү эрхэм.
-Үг бол үйл хэргийн дүр төрх юм.
-Дуугуй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугуй суухын хүчийг хэмнэ.
-Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг.
-Өтөлж хөгшрөх тусмаа улам олон зүйлд суралцдаг юм байна...
ХИЛОН
Долоон мэргэний нэг, нийтийн тооллын өмнөх 6-р зууны эхэн хагаст амьдарч байсан. Эртний Герегийн төрийн зүтгэлтэн Хилоныг / Chilon/ насан туршаа шударга бус явдлыг үгүй хийхийн төлөө тэмцсэн хүн гэлцдэг.
Спартаас гаралтай, Эфор нутгийн энэ эр насан өндөр болсон хойноо: Би нэг ч удаа хууль зөрчсөн алхам хийгээгүй. Харин эргэлзээтэй тохиолдол ганц бий. Нэгэн найзынхаа шүүх хурал дээр би бүхнийг хуулийн дагуу л удирдан явуулсан, гэхдээ түүнийг зөвтгөсөн үг хэлэхийг өөр нэгэн нөхөртөө ятгаж билээ... гэж ярьсан байдаг.
Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс. Эртний Герегийн түүхч Диоген Лаэртийн өгүүлснээр бол, ёгт үлгэрч Эзоптой дотно танил байсан бололтой. Эртний олимпийн наадамд Хилоны хүү нударган зодооны тэмцээнд түрүүлсэн хэмээх яриа бас бий. Хүүгийнхээ энэ амжилтанд хөөрсөндөө өвгөн амьсгал хураасан гэнэ.
Хилоны сургааль, үзэл баримтлал
- Нууцыг хадгалах. Завтай цагаа үр дүнтэй ашиглах. Гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү.
- Ялангуяа зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай.
- Өөрийн чинь тухай хүн тэгж яривал баярлахааргүй үгсийг ойр дотныхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай.
- Бүү занаж зүх: энэ чинь эм хүний ажил.
- Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй.
- Хуримыг аль болохуйц даруухан ёслох нь зөв.
- Буруу замаар олсон олзоос гарз нь дээр: гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.
- Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно.
- Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор.
- Өөрийгөө л таньж ав. Тэгсэн цагт чи бурхадыг ч, хорвоо ертөнцийг ч таних болно.
- Хүмүүжилтэй, бүдүүлэг ямар ч хүн тодорхой хэмжээгээр найдвар төрүүлдэг л юм.
- Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглалгүй дэмий бүү өнгөрөө.
БИАНТ
Нийтийн тооллын өмнөх 6-р зуунд амьдарч байсан. Приена хотын иргэн Биантын /Bias/ уран бүтээлийн оргил үеийг өмнөх тооллын 600 оны орчимд тохиосон гэж түүхэнд бичжээ. Тэр хосгүй уудам сэтгэлтэн байлаа. Биант олзлогдсон харийн охид, бүсгүйчүүдийг худалдан аваад, эгээ л өөрийн төрсөн хүүхэд мэт хүмүүжүүлж, охидыг нас биед хүрэхэд инж хөрөнгө бэлтгэн нутагт нь буцаадаг байсан гэнэ.
Биантын сургааль, үзэл баримтлал
- Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр.
Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.
- Ихэнх хүн ажил хэрэгтээ улайраад эхэлбэл, сайн сайхан юм орших газаргүй болдог.
- Ярихдаа бүү яар. Яаруу байна гэдэг ухаан солиотойнх.
- Хаа сайгүй л муу нь сайнаасаа олон байдаг юм даа./ Олонхи хэзээд муу уршилтай/
- Олз олохдоо хамгаас их баярлаж таашаал авдаг өрөвдөлтэй амьтан бол хүн.
- Золгүй явдлыг тэвчин гарч чадахгүй байгаа тэр хүн л хамгаас золгүй.
- Далайн хөлөг онгоц дээр яваа хүмүүсийг амьдын ч тоонд, үхэгсдийн ч тоонд тооцох аргагүй.
- Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцлөж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
КЛЕОБУЛЫН
Нийтийн тооллын өмнөх 6-р зууны эхний хагасын, Герегийн сэтгэгч Клеобул /Cleobulos/ нь Родос арал дээрх Линд хотын захирагч, гадаад төрхний сайхан, бие бялдрын хүч чадлаараа алдартай эр байжээ. / Түүнийг бүр домогт Хераклын удам гэлцдэг байв./ Тэрээр богино дуу, товч оньсого зохиодог байсан бөгөөд Клеобулын асар олон цэцэн үг, сургаалыг бусад сэтгэгч авч өөрсдийн нэрээр түгээсэн аж.
Түүний хамгийн алдартай үг бол “ Хэмжээ гэдэг бүхнээс чухал” гэсэн хэлц юм.
КЛЕОБУЛ сургааль, үзэл баримтлал
- Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхний тохиолдолд мунхаг, хоёр дахь тохиолдолд галзуу харагдах вий.
- Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл. Чи өөрөө согтуу байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлнэ.
- Өөртэйгөө адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа чи захирагдах болно.
- Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс.
- Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг.
- Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг. Үнэн юм биш л бол түүнээс холуур яв.
ПЕРИАНДР
Нийтийн тооллын өмнөх 7-6-р дууны /666 онд төрж 80 наслаад 586 онд нас барсан/ Коринфын дарангуйлагч Периандрыг Платон долоон мэргэний нэг биш гэж үзсэн байдаг. Периандр / Periander/ хот-улсдаа 40 шахам жил хаанчилсан бөгөөд хөлсний 200 цэргээр биеэ хамгаалуулдаг байжээ.
Периандрын үед Коринф уран барилга, тансаг орд харшаараа зард гарч, түүний оронд тухайн үеийн Герегийн шилдэг яруу найрагчид байнга зочилдог байв. Энэ суут ухаантан хатуу харгис эзэн байсан юм.
ПЕРИАНДРЫН сургааль, үзэл баримтлал
- Бүхнийг урьдчилан бодож бай.
- Юуг ч мөнгөний төлөө хийж болохгүй.
- Сайхан цаг ирнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ.
- Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.
- Мөнхийн гоо сайхан гэдэг бол амар амгалан юм.
- Чамд хичнээн золгүй явдал учирлаа ч, нөхдөдөө хандах сэтгэлээ бүү хувирга.
- Гэмт хэрэг үйлдсэний төлөө төдийгүй, гэмт хэрэг үйлдэх санаа төрсний нь төлөө цээрлүүлбээс зохилтой.
- Жаргал цэнгэл хоосон юм. Нэр төр л үхэшгүй бодит зүйл.
ФАЛЕС
Нийтийн тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч байсан / 625 онд төрж, 78 наслаад 547 онд нас барсан/, Бага Азийн Милет хэмээх хот улсын уугуул иргэн Фалесыг / Thales/ Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог. Эн тэргүүнд түүнийг нэрлэх болсон нь мөн учиртай. Фалес бол байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн.
Тэрээр нар хиртэнэ гэдэг нь түүнийг сар халхалж буй явдал болохыг анх түрүүн баталж, диаметр нь тойргийг хоёр тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхэлж томьёолсон аж. Геометрийн ололтуудыг Египетээс танин ирж Герегт дэлгэрүүлж хөгжүүлсэн Фалес Мисирийн цац суваргуудын өндрийг анх сүүдрээр нь тооцоолж тогтоосон юм. Одон орон судлалаар онцгойлон мэргэшсэн анхны эрдэмтдийн нэг болох тэрээр нийтийн тооллын өмнөх 585 оны 5-р сарын 28-нд болсон нарны бүтэн хиртэлтийг урьдчилан хэлж байжээ. Энэ арга тэгэхдээ цоо шинэ юм биш бөгөөд эртний Сүмбэрийн / Вавилон/ зурхайчид нар, сар хиртэлтийн мөчлөгийг тооцон гаргадаг байсан юм.
Гэхдээ нарны хиртэлт газар бүрт харилцан адилгүй ажиглагдах тул Вавилончууд заримдаа тооцоолсон хиртэлт нь үзэгдэхгүйд гайхширч, толгойгоо гашилгаж гүйцдэг байж л дээ. Үүний учрыг Фалес шинжлэх ухааны үндэстэйгээр олж тогтоосон байна. Фалес насан туршаа орь ганцаар аж төрж, улс төрийн аливаа хэрэгт өчүүхэн ч анхаарал хандуулаагүй гэдэг.
ФАЛЕСЫН сургааль, үзэл баримтлал
- Бурхан хамгаас эртнийх. Тийм биш сэн бол, Бурхан гэж ерөөөсөө байхгүй байсан.
- Газар дэлхий хэмжээлшгүй их усан дээр хөвж явдаг. Яг л мод, бусад хөвөгч биет шиг хөвж явдаг болхоороо л, газар дэлхий ийм хөдөлгөөнгүй мэт сэтгэгдэл төрүүлж буй хэрэг. - Бүх юм уснаас эхтэй. Амьтан бүхэн үр хөврөлөөс үүднэ, тэр нь шингэн. Ургамал ногоо усаар ундаалж, хатаж ангахаараа үхдэг. Тэр ч бүү хэл, нар хийгээд оддын гал ч бүхий л сансарын нэгэн адил чийгт уураар тэжээгддэг.
- Бурхан гэдэг эхлэлгүй, төгсгөлгүй тэр л зүйл.Бурхан гэдэг сансар хорвоогийн оюун ухаан. Орчлон хорвоо бурханлиг бүхнээрдүүрэн баймааж л сая амьд болно.
- Амьгүй биед ч гэсэн сэтгэл оршдог. Үүнийг батлахын тулд соронзон ч юм уу, цахилгаанжсан хувыг аваад үз л дээ.
- Юу туйлын гоо сайхан бэ? Бурхан бүтээсэн болохоор энэ ертөнц өөрөө л гоо сайхны туйл билээ.
- Юу хамгаас уудам бэ? Бүхнийг багтаагч орон зай.
- Юу хамгаас мэргэн бэ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдашгүй бүхнийг нээдэг.
- Юу хэцүү бэ? Өөрийгөө таних.
- Юу амархан бэ? Бусдад зөвлөгөө өгөх.
- Ямар хүн аз жаргалтай бэ? Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай.
- Өөрөө хамгаас шилдэгт суралц: бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд л сурга.
ПИТТАК
Нийтийн тооллын өмнөх7-6-р зуунд амьдарч байсан /651 онд төрж, 82 наслаад 569 онд нас барсан/, долоон мэргэний нэг, Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак / Pittacos/ нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чаддаггүй тийм бүдүүн, хурц ухаанаараа гойд зард гарсан нэгэн байжээ. Тэгсэн атлаа чадварлаг дайчин басан бөгөөд Афинтай хийсэн тулалдаанд дайсныхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан тухай түүхэнд бичээтэй бий.
Язгууртны хүрээнд орохын тулд сурвалжит хатагтайтай гэрлэсэн түүнийг угсаа гарлаар нь ямагт дорд үздэг эхнэр нь ийн доогуурт санадгаа олны өмнө ч нуудаггүй байсан гэнэ.Питтакын хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн үгээс бүрддэг юм. “ Сайн хүн байх хэцүү” хэмээх тэрхүү томьёолборын үг тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ.
ПИТТАКЫН сургаал үгсээс
- Гарцаагүй үйлийн үртэй бурхад ч маргадаггүй.
- Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг.
- Золгүй явдлыг болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг.
- Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцаан өгч бай.
- Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.
- Хамгаас сайн зүйл юу вэ? Хийж байгаагаа сайн хийх.
- Ажил хэргийн хагасыг бүтээнэ гэдэг бүгдийг нь хийснээс ч дутуугүй үр дүн билээ.
ЭПИХАРМ
“Долоон мэргэн” гэчихээд яагаад 8 дахь хүнийг нэрлэв хэмээн гайхаж магадгүй. Периандрыг зарим эх сурвалжаар эдний тоонд оруулдаггүй гэснийг санаж байна уу? Зарим хувилбараар, долоо дахь мэргэн нь Эпихарм юм. Түүнээс гадна Анахарсис, Мисон хэмээх сэтгэгчдийг ч долоо дахь мэргэн гэж үзсэн эх сурвалж бий.
Он цагаар авч үзвэл Пертандр, Анахарсис, Мисон гурвын нэг нь л долоо дахь мэргэн баймаар ч, Эпихармыг тун сонирхолтой сэтгэгч болохын нь хувьд онцгойлсон байна. Нийтийн тооллын өмнөх 6-5-р зуунд аж төрж асан /530 онд төрөөд 440 онд нас барсан, 90 насалсан/, Герегийн яруу найрагч, хошин шогч, гүн ухаантан Эпихарм / Epicharmus/ бол Сиракузын хүн. Ихэнх амьдралаа Сицилид өнгөрөөсөн, суут философич Пифагорын шавь явсан аж.
Тэрээр Хераклитын гүн ухааны системийг шүүмжилсэн аястай олон тооны хошин жүжиг зохиосон байна. Хожмын зарим онолч, түүний дотор Диоген: Платоны ихэнх цэцэн үг Эпихармаас эш татсан байдаг гэж дүгнэсэн нь ч бий.
Харин Эпихармын баримал, хөөмөл, сийлбэр дүрсүүдийн нэгэн дээр “ Онч мэргэн сургаалын далай билээ, тэр” гэсэн бичээс байдаг нь энэ хүний тухай чухам голч тодорхойлолт болно.
ЭПИХАРМЫН сургааль, үзэл баримтлал
- Хэн ч сайн дураараа зовж шаналдаггүй
- Урьдаар, бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж таньсаныхаа дараа л чи түүнтэй нөхөрлө.
- Цаашид хэд наслах нь чамд ямар ч ялгаагүй байвал сайн сан.
- Хэрэв чи саруул ухааныг хайж байгаа бол түүнийхээ тухай шөнө дөлөөр эргэцүүл
- Өөдгүй хүний эсрэг өөдгүй зан гаргана гэдэг бол тун ч арчаагүй арга
- Бурхан бидэнд ач ивээлээ хөдөлмөрөөр маань л арилждаг
- Энэ ертөнцөд нүгэл хилэнцгүй хүн байдаггүй
- Бусдын атаархалыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ
- Эрүүл саруул бай: Болж өгвөл аливаад бүү итгэ. Ухаан гэгч эргэлзэхэд л оршдог юм.
ЭХ СУРВАЛЖ: " 2*2=6 СУУТ ЖАРАН СЭТГЭГЧ" НОМ
ЗОХИОГЧ: Г. АЮУРЗАНА / 2007 ОН/

Anthonyrer
2020 оны 04 сарын 05-нд
Hi, here on the forum guys advised a cool Dating site, be sure to register - you will not REGRET it https://bit.ly/2UHfpsw