"УС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛОВ
Хар нуур Ховд голын сав газрын захиргаа нь усны нөөцийг хомсдох бохирдлоос хамгаалах, усны зөв зохистой хэрэглээг бий болгох, салбар дундын зохицуулалтаар хангах чиглэлээр 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Хар нуур Ховд голын сав газрын захиргаа бүсийн 5 аймгийн 29 сумын нуур, гол горхи, булаг шанд, Мөнх цас, Мөсөн гол, худаг уст цэгүүдийг хариуцан ажилладаг байна. 21-р зууны цэнхэр алт хэмээн нэрлэгддэг усыг хайрлаж хамгаалах асуудал энэ цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж байна. Тухайлбал: Усны сан бүхий газрын бохирдол нэмэгдсэн, иргэдийн дунд усны зөв зохистой хэрэглээний хэмнэлт байхгүй, ус ашигласны төлбөр төлдөггүй, худаг уст цэгүүдэд эрүүл ахуйн дэглэм мөрдөгддөггүй гээд олон бэрхшээлүүд байдаг байна.
Сав газрын захиргааны зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг онцоллоо. Усыг хайрлаж хамгаалах нь дан ганц салбар байгууллагын хийх ажил биш юм. Харин иргэдийн оролцоо, хувь хүний ухамсар чухал байна гэв.
Иймд усны зөв зохистой хэрэглээг бий болгох, бохирдол хомсдлоос урьдчилан сэргийлэхийн тулд эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт, оюутан залуустай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Хар нуур Ховд голын сав газрын захиргаанаас санаачлан Дэлхийн усны өдрийн хүрээнд Цэнгэг ус- Тэгш хүртээмж уриан дор усны тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарц, арга зам, сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зурагаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг ХИС, Голомт банк хамтран зохион байгууллаа.
Өнгөрсөн хугацаанд нийт 100 гаруй оюутан залуус илтгэл хэлэлцүүлсэн бол энэ жил 19 оюутан 1 магистрант дараах сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Тухайлбал: “Усан цахилгаан станц, түүний экологийн үр дагавар, Ховд аймгийн ундны усны чанар, эрүүл ахуй, Эко цаас үйлдвэрлэхэд зарцуулагдах усны хэмжээ, Хог хаягдал түүний боловсруулалт, Ундны усны чанар, эрүүл ахуй, ХИС-ийн багш оюутнуудын цэвэр усны хангамж, хүртээмж, чанарын асуудал, Дөрөвийн газрын төмсний өвчин, хортны судалгааны дүн, Усны ширгэлт ба бохирдолтоос хамгаалах энгийн аргууд гэх мэт сонирхолтой сэдвүүдийг тавьж илтгэл сонирхогчдын асуултанд хариулт өгч санал хүсэлтээ хуваацлаа. Эрдэм шинжилгээний бага хурлаас гарсан оновчтой санал хүсэлтүүдийг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах юм байна.
Бэлтгэсэн: Н. таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)