БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗЫН БАЙДАЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ДАСАН ЗОХИЦОХ НЬ ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Германы хөрөнгө оруулалтын банк, БОАЖЯ-аас хамтран хэрэгжүүлж байгаа Биологийн олон янзын байдал, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслийн дөрөвдүгээр кластертын анхны хэлэлцүүлэг ГБХЗХГ дээр өнөөдөр эхэллээ.
Төслийн кластерын анхны хэлэлцүүлгийн нээлтэнд Аймгийн засаг дарга Б.Дүгэржав болон Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлэгт бүсийн 4 аймгийн зорилтод сумдын ИТХ-ын дарга, засаг дарга, нөхөрлөлийн төлөөлөл, Байгаль орчны мэргэжилтэн гээд нийт 64 хүн хамрагдаж байна. Тухайлбал: Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгч, Өлгий сум, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Увс аймгийн Өмнөговь сум, Ховд аймгийн Жаргалант, Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн гэх мэт сумууд хамрагдаж санал хүсэлтээ хуваалцаж байгаа юм.
Монгол Германы хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа уг төслийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрэхийн тулд оролцогч талууд калестарын хил заагыг нарийвчлан тогтоосон байх, төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх арга замаа оновчтой тодорхойлсон байх шаардлагатай гэж төсөлийн багийнхан онцоллоо.
Уг төсөл хэрэгжснээр ялангуяа бүс нутгийн ард иргэд ажлын байраар хангагдаж, ажилтай орлоготой амьдрах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
Төслийг хэрэгжүүлэхэд ялангуяа иргэдийн оролцоо, тэдний санал хүсэлтийг тусгах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас уур амьсгалын өөрчлөлт явагдах болсон.
Тэгвэл мөн ялгаагүй манай аймгийн тухайд ч өндөр уулын бүсийн мөнх цас хайлж, гол мөрөн ширгэх, өвс тэжээлийн хомсдолд орох, ан амьтан устаж үгүй болох эрсдлүүд бий болж эхэлсэн байна.
Тэгвэл энэ төсөл хэрэгжснээр байгаль орчинд тулгамдсан олон асуудал шийдэгдэх юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)