“10, 000 МОД ОЛОН ЯСТНЫ УГТАХ ХААЛГА” БҮТЭЭЛЧ АЖИЛД ДАРВИ СУМЫН МАЛЧИД НЭГДЛЭЭ
Аймаг орон нутгийн томоохон ой, бусад баяр ёслолын арга хэмжээг тохиолдуулан олон нийтийн хандив тусламж, орон нутгийн төсөв хөрөнгөөр угтах үдэх хаалга барьдаг түгээмэл хандлага хэвшил болон тогтсон нь харамсалтай. Ховд аймгийн хувьд мөн л угтах үдэх ёслолын хаалга барих ажлыг 2012 онд 50 сая төгрөгөөр хийлгэсэн боловч замын транс таараагүй гэх нэрийдлээр энэ хаалга билэг тэмдэг төдий үр ашиггүй бүтээн байгуулалт болон үлдсэн байдаг.
Иймд энэ мэт хөрөнгө мөнгө дэмий үрсэн зүйлд мөнгө зарцуулдаг буруу хандлагыг өөрчлөхөд олон нийтийн оролцоо чухал хэмээн үзэж Эх дэлхийн төгөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санаачлагаар “Түмэн модот хаалга” ТББ-ын залуус нэгдэн 2021 он гэхэд Бичигтийн хөтлөөс Ховд хот руу орох засмал замын дагуу 10,000 модтой “ Олон ястны угтах үүдийг”-ийг бий болгох зорилго өмнөө тавин буяны бүтээлч ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлэн ажиллаж байна.
Хар зам дагуу 3 км газрыг моджуулах ажилд иргэд олон нийт санаачлагатай оролцож байгаа хэдий ч суваг шуудуу татах, суулгацын үнэ, усалгаа, арчилгаа, тороор хамгаалах, харуул хамгаалалт зэрэгт төсөв санхүү дутагдалтай байгаа учир “10, 000 мод олон ястны угтах хаалга” ажлыг санаачлагчдын зүгээс малчид ард иргэдээ мод тарих бүтээлч ажилд нэгдэхийг уриалж Дарви суманд ажилллаа.
Дээрх үйл ажиллагааг Дарви сумын малчид, иргэд хөдөлмөрчид дэмжин хамтран ажиллахаа энэ үеэр хэлж байсан. “Нэг мод тарих нь нэг насны буян” хэмээн гэр бүл, баг, айл саахалтаараа 10000 мод аянд нэгдэж байлаа.
Бичигтийн хөтлөөс Ховд хот руу орох засмал замын дагуу 10,000 модтой “ Олон ястны угтах үүдийг”-ийг бий болгох ажилд Ховдоор овоглосон хүн бүр нэгдэх боломжтой юм.
Нэг мод тарих өртөг 18000 төгрөгөнд багтаж байгаагаас гадна иргэн бүрийн хандивласан мод болон мөнгө урсгал зардалд зарцуулагдах юм байна. Буух эзэн буцах хаягтай энэ том ажлын үр дүнд эргэлзэх хэрэгггүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс амлаад байна.
Олон нийтийн хандивласан 18000 төгрөг 1 модыг 3 жилийн турш услаж, ургуулах гэнэ.
Түүнчлэн олон ястны өлгий нутгийн онцлогыг харуулж, хүн бүрийг энэхүү аянд гар биеэр оролцох боломжоор хангах үүднээс төслийг санаачлагчдын зүгээс Эх дэлхийн төгөл, Урианхай ,Халх, ,Казах , Олон түмний төгөл / Чантуу, Хотон болон бусад/, Захчин, Торгууд, Дөрвөд ,Өөлд ,Мянгад, Тува, Баяд зэрэг олон үндэстэн угсаатны төглийг тус бүр 0,5 га талбайд байгуулаад байгаа юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)