МЭӨ 2700-1600 тэртээх Чемурчек соёлд хамаарах төмөрлөгийн эрин үеийн булшнаас гарсан хосгүй үнэт олворуудаас бүтсэн үзэсгэлэн гарлаа

 
Үзэсгэлэнд Ховд аймгийн Буянт, Ховд сум буюу Буянт гол, Баян-Өлгий аймгийн Улаан хус, Сагсай сумын нутаг Хар чулуут 1, Их хулагашийн голын чемурчек булш оршуулгаас олдсон эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох олон арван гайхамшигтай үзмэрүүдийг анх удаа олон нийтэд танилцуулж байгаагаараа онцлог юм.

Буянт гол дахь чемурчек булшнаас улаан зосон зураг бүхий хавтан, өнгөт төмөрлөг хүзүүний зүүлт, ээмэг, вааран болон чулуун сав, Баян-Өлгий аймгийн Хар чулуут 1-ээс олдсон чемурчек булшнаас мод, хүний дүр бүхий чулуун онго /10-аад ширхэг/, зассан болон дээр нь ямар нэг зураг дүрслэл сийлбэрлэсэн хавтан чулуу 229 ширхэг, Их хулагашийн голын чемурчек булшнаас хүний яс, дээрхтэй адил хавтан, чулууд 210 ширхэг зэрэг олон өвөрмөц содон үзмэрүүдийг дэлгэсэн байна.
“ Монгол- Оросын Археологчид Алтайд өнгөт төмөрлөгийн эрин үеийг нээсэн нь: 15 жилийн хамтын ажиллагаа нэрийн дор зохион байгуулагдаж байгаа дээрх үзэсгэлэн Ховд аймгийн Өв соёлын хүрээлэнд 2019 оны 5 сарын 17-10 сарын 20-ны өдрийг хүртэл олон нийтийн хүртээл болох юм.





Үзэсгэлэнд дэлгэгдээд байгаа олдворуудад хамаарах Чемурчек соёл нь МӨЭ 2700-1600 жилийн тэртээд он цагийн хувьд алслагдсанд тооцогддог байна. Ховд их сургуулийн зүгээс сүүлийн жилүүдэд уг судалгаанд тодорхой амжилт гарган нийт 30 гаран булш оршуулгын дурсгалыг малтан судлаж ховор олдворуудыг судалгааны эргэлтэнд оруулаад байна.
Уг хуримтлагдсан олдворууд нь маш өвөрмөц зураг дүрслэлтэй сайн хадгалагдсан байдгаараа эртний түүхийн судалгаанд үнэлж баршгүй чухал ач холбогдолтойд тооцогддог байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)