Ховд аймагт “Эх хүүхдийн эндэгдэл” төдийлөн буурахгүй байна
Аймгийн эрүүл мэндийн газраас, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх, эмнэлэгийн эмч мэргэжилтэн, сувилагч болон нийт ажилчдыг чадавхжуулах, тэдний ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зөвлөгөөнүүдийг шат дараатайгаар зохион байгуулсаар байна. Тэгвэл эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг сэдэвт зөвлөлдөх уулзалт хийлээ.
Уулзалтанд сумдын засаг дарга, орлогч дарга, ЗДТГ-ын дарга нар болон сумдын ЭМТ-ийн дарга удирдлагууд, эрхлэгч их эмч нар гээд 100 гаруй шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож байгаагаараа онцлог болж байна. Үйл ажиллагааны нээлтэнд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцож аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарыг дэмжих талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулахын зэрэгцээ манай аймаг сүүлийн 10 жилийн хуагцаанд эх хүүхдийн эндэглээр улс аймгаас тэргүүн эгнээнд байгаа талаар хэд хэдэн санал шүүмжлэлүүдийг онцлоод эмч мэргэжилтнүүдийн сахилга хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх цаг болсныг цохон дурьдлаа.
Түүнчлэн эх хүүхдийн эндэгдэлгүй аймаг болохын тулд шат шатандаа анхаарч, ялангуяа сумдын Засаг дарга нар сумынхаа ЭМТ-ийг аль болох дэмжиж ажиллах тал дээр анхаарахыг үүрэгдлээ.
Сүүлийн жилүүдэд Ховд аймаг эх хүүхдийн эндэглээрээ улсын дунджаас өндөрт хүрч өнгөрсөн онд л гэхэд төрөлтийн хүндрэлээс 3 эх нас барсан байна. Эх хүүхдийн эндэгдэл үүсэх олон шалтгаан байдаг байна. Ховд аймгийн тухайд өндөр уулын бүсэд оршдог, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй, зарим сум төвөөсөө хэт их алслагдсан учир эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрэх, мөн эмч мэргэжилтнүүдийн сахилга хариуцлага, харилцаа хандлага, уялдаа холбоо тааруу, нөгөө талаасаа жирэмсэн ээжүүдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг хэд хэдэн шалтгаанууд нөлөөлж байгааг ч хэллээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)