"Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, аргазүй” сэдэвт сургалт болж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баруун 5 аймгийн сэтгэцийн болон өрхийн эмч нарыг хамруулсан 3 өдрийн сургалтыг зохион байгуулж эхлээд байна.
Өсвөр үе, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн тулгамдсан асуудлаа зөв зохистой шийдвэрлэх чадварт сургах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, зайлшгүй шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа.
Ялангуяа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, тэдний сэтгэцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудалд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, анхан шатны тусламж үзүүлдэг эмч нарын оролцоо чухлаар тавигдаж байгааг ч хэллээ.
Иймд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр “ Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, аргазүй” сэдэвт сургалтыг 21 аймгийн 210 өрхийн эмчийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Ховд аймагт энэ өддрүүдэд тус сургалтыг хийж байна.
Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал ихсэж байна гэлээ. Сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг байна. Тухайлбал: Хүүхдүүд газ үнэрлэх, цахим болон РС тоглоомд донтох, архи тамхинд дурлах, нийгэм сэтгэлзүйн шалтгаанаас хямрах, эцэг эхийн хараа хяналтгүй байдал зэргээс үүддэг байна. Тиймээс эцэг эхчүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал гэж үзэж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийг эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж 3 ангилдаг байна. 2013-2017 онд улсын хэмжээнд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын судалгааг явуулахад 60,5% нь эрүүл, 30,5% нь тулгамдсан асуудалтай, 9% нь эмгэгтэй гэж гарсан байна. Харин манай аймгийн тухайд өсвөр насны хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлын судалгааг гаргаагүй байдаг юм байна.Өсвөр үе, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн тулгамдсан асуудлаа зөв зохистой шийдвэрлэх чадварт сургах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, зайлшгүй шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа.
Ялангуяа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, тэдний сэтгэцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудалд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, анхан шатны тусламж үзүүлдэг эмч нарын оролцоо чухлаар тавигдаж байгааг ч хэллээ.
Иймд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр “ Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, аргазүй” сэдэвт сургалтыг 21 аймгийн 210 өрхийн эмчийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Ховд аймагт энэ өддрүүдэд тус сургалтыг хийж байна.
Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал ихсэж байна гэлээ. Сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг байна. Тухайлбал: Хүүхдүүд газ үнэрлэх, цахим болон РС тоглоомд донтох, архи тамхинд дурлах, нийгэм сэтгэлзүйн шалтгаанаас хямрах, эцэг эхийн хараа хяналтгүй байдал зэргээс үүддэг байна. Тиймээс эцэг эхчүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал гэж үзэж байна.
Цаашид аймаг орон нутгийн эрүүл мэндийн салбарынхан энэ төрлийн судалгааг зайлшгүй хийх нь чухал байгааг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургагч багш нар онцоллоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг
Сэтгэгдэл ( 0)