“Жорлонгийн асуудлаа шийдвэрлье” сэдэвт сургалт уулзалт болов

  Ховд аймгийн Усан сан бүхий газарт үүсээд буй гол горхи, нуур цөөрөм, булаг шанд, худаг, уст цэгийн бохирдол, сөрөг нөлөөллийг бууруулах, ард иргэдийн нүхэн жорлон, угаадас, бохир усны асуудалд анхаарал хандуулах цаг үе тулгарч байгаатай холбогдуулан ХНХГСГЗ(Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа), ДБХСангийн Алтайн соёны бүсийн салбартай хамтран “Жорлонгийн асуудлаа шийдвэрлье” сэдэвд сургалт уулзалт Ховд аймагт зохион байгуулагдлаа. Уулзалт сургалтанд аймгийн удирдлагууд, ХНХГСГЗ-ны удирдлагууд, ДБХС-ийн Алтайн соёны бүсийн салбарын төлөөллүүд болон Ховд аймгийн 12 багийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Уулзалт сургалтанд ШУТИСургуулийн багш, Доктор Д.Басандорж илтгэл, шинэ санааг нутгийн удирдлага, ард иргэдэд танилцуулах сарталчилах цаашлаад нэвтрүүлэх, Ховд аймагт жорлонгийн өөрчлөлтийг эхлүүлэх зорилгоор угаадас бохир ус, нүхэн жорлонгийн хор уршиг, нүхэн жорлонг өөрчлөх эко технологи, жорлонгоо өөрчилсан бодит туршлага зэрэг сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Орон нутаг тэр тусмаа Монгол улсын хэмжээнд жорлонгын асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Тэгвэл “Жорлонгийн асуудлаа шийдвэрлье” сэдэвт уулзалт сургалтын хүрээнд Буянт гол дагуух зуслангийн жорлонгийн асуудалтай айлуудтай танилцаж шинэлэг шийдэл хуурай жорлонгийн техналогийг танилцуулж Их гүүрний доод талд ДБХС-ийн санаачилгаар баригдсан Жорлонд үнэр дарах, бактер устгах туршилт хийлээ. Ингэснээр аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа нүхэн жорлонгийн шинэ технологи, хөрс усны бохирдолыг бууруулах арга замын тухай орон нутгийн шийдвэр гаргагчид, ард иргэдэд мэдээлэл өгснөөр уг шинэ технологийг цаашид нэвтрүүлэх үндэс тавигдана.

Хүн өдөрт дундажаар 70-80%-ийн чийглэгтэй, 80-90%-ийн дахин боловсруулах, 30% нь органик гаралтай, 2-3% нь уурагт бодис, 10-20% өөх тос бүхий нарлагатай 200-400 грамм өтгөн гаргадаг, мөн өдөрт 1,2-1,5 литр шингэн буюу шээс ялгаруулдаг ба шээсний 95 гаруй хувь нь ус, уурагт нэгдэл, кали, магни, фосфор зэрэг шимт бодисуудыг агуулсан байдаг. Иймээс дэлхий нийтээр хүний физиологийн ялгадасыг ялган боловсруулж органик бордоо үйлдвэрлэх болсон байна. Өтгөнийг үнс үртэс, өтөг бууц зэрэг байгалийн гаралтай бодисуудтай хольж, органик бичил биетэнийг ашиглаж бордоожуулахаас гадна шээсийг 10-20 хоног агааргүй битүү орчинд дарсанаар шингэн бордоо үйлдвэрлэж болно. Өдөрт нэг хүний өтгөн, шингэнийг нэг удаа усаар зайлуулахад 10-20 литр ундны цэвэр ус урсган бохирдуулж байна. Иймээс хуурай жорлонгийн технологийг ашигласанаар байгальд ээлтэй, мөн усны нөөцөд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Бэлтгэсэн: Т. Дөлбаяр




Сэтгэгдэл ( 0)