“Цайны зам” өв соёлын II наадмын хүрээнд “Тэмээн жин” арга хэмжээг зохион байгуулж байна
Аялал жуулчлалыг бүс нутагт хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа “Цайны зам” өв соёлын наадмын салшгүй хэсэг нь “Тэмээн жин” юм. Далайд гарцгүй манай улсын тухайд эдийн засаг, худалдаа наймааны хөгжлийн түүчээ болсон ачаа тээврийн төрөл зүйлээр тэмээн хөсгийг нэрлэдэг. Нэн ялангуяа Ховд аймгийн тухайд Торгоны замын дараагаар орох Цайны зам Улиастай, Ховд, Цагаан бургас чиглэлээр дайран өнгөрдөг байсан төдийгүй худалдаа наймааны гол зам болж байсан түүхтэй. Өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийг хөгжлийн төвшинд хүргэхэд тэмээн хөсөг, тэр дундаа тэмээн жин, жинчдийн оруулсан хувь нэмрийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Тиймээс тэмээн жин, тэмээн хөсгийг аялал жуулчлалын салбартай хослуулан гадна дотны жуулчид, зочид төлөөлөгчдөд сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх бодлогыг Ховд аймгаас баримтлан ажиллаж байгаа нь шинэлэг санаачлага болон амжилттай хэрэгжиж байна.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд “Цайны зам” өв соёлын 2 наадмыг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөн Ховд аймгийн Манхан сумын Тахилт багаас Ховд аймгийн төв талбайд хүрэх тэмээн жингийн цувааг хөдөлгөлөө. Гуч гаруй тэмээг жингийн цуваанд оруулсан зургаан жинчин Манхан сумын тахилт багаас Ховд аймгийн зүг хөдөллөө. Жингийн цуваа 84 км газрыг хоёр өдрийн турш туулан “Цайны зам” өв соёлын 2-р наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)